Энэ сарын 8-наас 9-нийг шилжих шөнө Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр хилийн цэргийн ангид алба хааж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд, оргосон хэрэг гарсан.
Тухайн хоёр цэргийг өнөөдөр бүсэлж, баривчилсан байна.
Цагдаагийн байгууллагаас "Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс 2021 оны Дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 10:20 цагт олж тогтоон, ямар нэгэн эрсдэлгүй баривчилсан" гэдгийг мэдээллээ.
Тэднийг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаа, хилийн цэргийн байгууллага хамтран зохион байгуулж байсан юм.