Нийслэлийн хэмжээнд маргаашаас эхлэн гамшгийн үеийн "Улаан түвшин"-д шилжүүлж байна.
Энэ хугацаанд хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээний байгууллага үйл ажиллагаагаа 07:00-21:00 цагийн хооронд явуулах боломжтой. Нийслэлийн зүгээс зөвшөөрөгдсөн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих юм.
Хүнс, ахуйн хэрэглээ, газар тариалан, мал, амьтны өвс, тэжээл, шатахуун, сайжруулсан түлш, хүнсний сав баглаа боодол үйлдвэрлэл, худалдаа, нийлүүлэлт, түгээлт тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хязгаарлагт тавиагүй юм.