Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын аварга Н.Түвшинбаяр цагдан хоригдсонтой холбоотойгоор Монголын Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчийн албан тушаалыг тус хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар түр орлон ажиллахаар болжээ.
Уг мэдээлэлийг гарахаас өмнө уг албан ажлыг дэд тэргүүн ОУОХ-ны гишүүн Б.Баттүшигийг орлоно гэсэн мэдээлэл гарсан тул ийнхүү зарлаж байгаа аж.
Н.Түвшинбаярыг цагдан хоригдож шалгагдах явцад МҮОХ-ны ажлыг цалгардуулахгүй байж "Токио-2021" олимпод баг тамирчид амжилттай оролцуулах нь нэн тэргүүний ажил юм.
Иймд олимпын бэлтгэл ажлаас эхлээд тамирчдын бэлтгэл, зохион байгуулалтын ажил хүлээгдэж буй учир Н.Түвшинбаярыг Монголын Үндэсний Олимпын хорооны ерөнхийлөгчийн албан тушаалаас нь чөлөөлж, дараагийн хүнийг томилох санал яригдаж эхэлжээ.