x

Г.Батцэнгэл: Уурхай ба экспортын тээвэрт халдвар хамгааллыг өндөр түвшинд мөрдүүлж байна

Манай улсын экспортын гол гарц Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад хилийн нэвтрэлт үндсэндээ зогсоод багагүй хугацаа өнгөрч байна. БНХАУ-ын талаас цар тахлын эсрэг шаардлагуудаа чангатгасантай холбоотой гэх тайлбарууд ирж буй.

Бодит нөхцөл байдалд манай Монголын экспортлогч компаниуд цар тахлын эрсдэлийн эсрэг бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар тодруулахаар бид Энержи Ресурс компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлтэй холбогдлоо.


-Нүүрс, зэсийн экспортын урсгал зогсонги болоод нилээд хугацаа өнгөрчихлөө. Хятадын талаас COVID-ийн халдвараас сэргийлэх үүднээс хилийн татан авалтаа хязгаарласан гэж ойлгож байгаа. Ийм үед танай компанийн зүгээс газар дээрх нөхцөл байдалд ямар арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна вэ?

-Засгийн газраас Өмнөговь аймгийг халдваргүй “Ногоон бүс”-ээр зарлаж, экспортын урсгалыг тасалдуулахгүй байх чиглэлд байнга анхаарч ажиллаж байгаа. Жишээлбэл, Тавантолгой бүлэг ордод үйл ажиллагаа эрхэлдэг Эрдэнэс Тавантолгой ХК, Тавантолгой ХК болон Энержи Ресурс ХХК онцгой нөхцөл байдалд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хамтарсан төлөвлөгөө боловсруулж батлуулаад, халдвар хамгаалал, эрсдлийн менежментийг маш өндөр түвшинд хэрэгжүүлж ажиллаж байна. Улсын онцгой комисс, Өмнөговь аймгийн онцгой комисс, Цогтцэций сумын онцгой комисс болон УУХҮЯ-ны шуурхай штабтай тогтмол мэдээлэл солилцож, өгөгдсөн чиглэлийн дагуу холбогдох арга хэмжээг шуурхай авч байгаа.       

Манай компанийн хувьд “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам”-ыг бүрэн мөрдөж, улс, аймаг, сумын онцгой комиссын шаардлагуудын дагуу, Эрсдлээс сэргийлэх цогц менежмент хэрэгжүүлээд ажиллаж байна. Ухаа худаг уурхайн Гамшгаас хамгаалах штабыг ажиллуулж, энэ штаб маань аюулын түвшнээс хамаарсан эрсдлийн бүх түвшнийг тодорхойлж, цогц төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ерөнхийдөө, халдварын эрсдлээс хамгаалах бэлэн байдлыг өндөр түвшинд хангаж байгаа гэж ойлгож болно.

-Вакцинжуулалт, өдөр тутмын халдваргүйжүүлэлт, хил давах үеийн шинжилгээ гэх мэт нарийн шаардлагууд хэр хангагдаж байгаа вэ?

-Засгийн газраас дархлаажуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж байгаа. ЗТХЯ-ны зүгээс Гашуунсухайт боомтын нүүрс тээврийн жолооч нарын вакцинжуулалтыг 3-р сарын 18-ний өдрөөс эхэлж амжилттай хэрэгжүүлсэн. УУХҮЯ уул уурхайн салбарын ажиллагсдыг вакцинд хамруулах ажлыг зохион байгуулж 3-р сарын 22-24-ний өдрүүдэд Ухаа худаг уурхайн үндсэн ба туслан гүйцэтгэгчдийн нийт ажиллагсад 2,600 гаруй хүн, уурхайчид, тээвэрчид нийтээрээ вакцины эхний тундаа бүрэн хамрагдсан. Удахгүй хуваарийн дагуу хоёр дахь тундаа хамрагдана. Мөн Улаанбаатар хотод байгаа ажиллагсад маань вакцинд бүрэн хамрагдаж байгаа. Эхний тун хийлгэснээс хойш дараагийн тун хийлгэх хүртэлх сар орчмын хугацаанд уурхайн ээлж солилцохгүй, халдвар хамгааллыг чанд сахих нөхцлийг бүрэн хангуулсан.

Манай компанийн экспортын тээврийн жолооч нар бүгд вакцинд хамрагдсанаас гадна халдвар хавьтлаас бүрэн сэргийлэх тусдаа кэмпэд байрлаж, ажиглалт, бэлэн байдлын онцгой нөхцөлд хянагдаж явж байна. Хоол хүнс нь ч тусдаа горимоор бэлтгэгдэж, хүргэгдэж байгаа. Бүх жолооч нарыг өдөр тутмын халдвар хамгааллын хэрэгслүүдээр хангахаас гадна хилээр гарахын өмнө хэрэглэх хамгаалалтын тусгай иж бүрэн хувцас, аюулгүйн багц жолооч бүрийн кабинд бэлэн байлгадаг. Хятадын хил дээр бүх жолооч нар PCR шинжилгээ өгч байж хил нэвтэрдэг. Дээр нь бид өөрсдийн дотоод журмын дагуу жолооч нарыг 7 хоног тутамд түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулаад явж байна. Цаашлаад, экспортын жолооч нарыг Цагаан хад, сум орон нутгийн ажиллагсад, иргэдтэй хавьталд оруулахгүй байх үүднээс зайны хяналт, орчны халдваргүйжүүлэлт, заавар зөвлөмж өгөх ажиллагаанууд өдөр тутам тусгай хуваарийн дагуу хийгдэж байгаа.

-Экспортын биш хэсгүүд буюу уурхайн бусад ажиллагсдыг халдвараас сэргийлэх, уурхайгаа бүхэлд нь аюулгүй бүс байлгах тал дээр хэр анхаарч байна?

-Дээр хэлсэнчлэн, манай бүх ажиллагсад вакцины эхний тундаа хамрагдсан, хуваарийн дагуу дараагийн тундаа хамрагдаад явна. Энэ хооронд ээлж солилцохгүй, Өмнөговь аймаг болон сум хооронд ажилтнуудын зорчих хөдөлгөөн явагдахгүй. Дотоодын халдвар бүртгэгдсэн 11-р сараас хойш урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авсны дүнд өнөөдрийг хүртэл манай компани, уурхайн аль ч хэсэгт халдварын тохиодол бүртгэгдээгүй. Ажиллагсад маань 11-р сараас хойш тодорхой хуваарийн дагуу түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд тогтмол хамрагдаад явж байна. Компанийн хамт олон, хувь хүн дор бүрнээ хариуцлагатай байгаагаас гадна уурхайн бүх хэсгүүдэд онцгой байдлын үед дагах дүрэм, журмын дагуу халдвар хамгааллыг өндөр түвшинд мөрдүүлж байна. Үүнд, нийт ажиллагсдыг халдвар хамгааллын хэрэгслээр бүрэн хангах, нөөцийг бэлэн байлгах, орох гарах бүх ажиллагсдын халууныг зайнаас хянах, хүн хоорондын зайг мөрдүүлэх, цаг тутмын ариутгал халдваргүйжүүлэлт гээд бүх алхмууд багтаж байгаа. 

-Тодруулга өгсөнд баярлалаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 13 цаг 23 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 14 цаг 39 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 14 цаг 40 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 14 цаг 43 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 14 цаг 45 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 14 цаг 50 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 14 цаг 51 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 16 цаг 45 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 16 цаг 46 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 16 цаг 48 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 16 цаг 55 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 16 цаг 59 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 17 цаг 0 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 17 цаг 11 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 18 цаг 28 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 18 цаг 44 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 18 цаг 48 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 18 цаг 50 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 18 цаг 51 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 18 цаг 58 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Top