Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад өчигдөр 38,055 иргэн хамрагджээ.
Ингэснээр улсын хэмжээнд вакцинд хамрагдсан иргэдийн тоо 414,382 болж, дархлаажуулалтад хамрагдвал зохих зорилтот бүлгийнхээ 22.4%-д вакцин хийгээд байна.
Дархлаажуулалтыг нийслэлээс болон орон нутагт зохион байгуулж байгаа билээ. Тухайлбал, газар тариалангийн бүс нутаг буюу Сэлэнгэд 4852, Дархан-Уулд 3152, Орхон, Булганд 1,552 иргэн өчигдөр вакцин хийлгэжээ.