НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг улирал бүрээр нь олгож байгаа билээ.
Тэгвэл, 2021 оны нэгдүгээр улирлын төлбөрийн баримтаа Дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой.
Журамд зааснаар, НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй юм.