Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хатуу хөл хорио тогтоохгүй байх шийдвэрийг эцэслэн гаргалаа.
Харин зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах бөгөөд цагийн хягаарлалт тогтоож байгаа юм.
2021 оны Дөрөвдүгээр сарын 3-18-ны өдрүүдэд дараах байгууллагууд ажиллахгүй.
-
Ресторан
-
Лоунж
-
Саун
-
Бассейн
-
Алжаал тайлах төв
-
Кино театр
-
Үзвэр үйлчилгээ
-
Бялдаржуулах төв
-
Амралт сувилал
-
Сургалтын төвүүдийн үйл ажиллагааг хязгаарлалаа.
Улсын хэмжээнд дээрх салбарын үйл ажиллагааг хязгаарлах саналыг Улсын онцгой комиссоос гаргасан байна.



