x

Монголд хүн болж төрөхөөр...

Хэдхэн хоногийн өмнө Францын хэвлэлүүд Мали улсаас дүрвэж ирсэн 22 настай Мамуду Гассамагийн амьдрал хэрхэн өөрчлөгдөж буй талаар бичиж байв. Тагтнаас дүүжлэгдэж байсан дөрвөн настай хүүг аварсан залуу Францын ардын баатар болж, ерөнхийлөгч Макронтой уулзаад зогсохгүй тус улсын иргэншил авсан билээ. Гассама түргэвчилсэн шугамаар иргэний бичиг баримтаа бүрдүүлээд гал сөнөөх албанд 10 сар дагалдангаар ажиллах гэрээ байгуулжээ. “Дадлагажигчийн сарын цалин 600 еврогоос эхлэх бөгөөд энэ хугацаанд амжилттай суралцаж, шалгуурыг давбал мэргэжлийн гал сөнөөгч болох юм” хэмээн хэвлэлүүд бичиж байв. Парисын “хүн аалз”-ын тухай энэ “түүхийг” манайхан ч гэсэн уншсан.

Харин Монголд усанд живж буй гурван хүний хоёрынх нь амийг авраад өөрөө амиа алдах шахсаны дараа гуравдагчийн ар гэрийнхэн аварсан иргэнийг шүүхэд өгсөн тухай сонсч байв. Өөрийнхөө амиар дэнчин тавьж хүний амь аврахад сайндаа л “Шударга журам” медалиар шагнадаг биз дээ. Тэрийгээ Шадар сайд нь төрийн ордонд дуудаж, сүр дуулиантай гардуулахыг яана.

Асуудлын гол нь аль нь баян, аль нь ядуу орон бэ? гэдэгт биш юм. Харин аль улс хүнээ хэрхэн үнэлдэг, хайрладаг вэ? гэдэгт байгаа юм. Тэр улсад хүний амь гэдэг тийм л үнэ цэнэтэй байх нь. Дахиад нэг хүний амьдралыг аврах хэмжээний. Харин манайд ямар байдаг билээ?

Бас л саяхан хэвлэлээр гарсан мэдээлэл. Дорнодод нэг мянгат зээ хүүгийнхээ үсийг үргээхдээ хурдан морины уралдаан зохион байгуулсан байна. Тавдугаар сарын 18-нд болсон явдал. Харин Засгийн газрын тогтоолоор хурдан морины уралдаан зохион байгуулахыг зургадугаар сарын 1 хүртэл хориглосон байлаа.

Гэтэл найранд ирсэн солио галзуу нэг нөхөр хоёр настай хүүхдээ хурдан морины нуруун дээр хүлээд уралдуулсан байдаг. Мэдээж түүнийг нь хэн ч хориглоогүй. (аягүйдвэл бүгдээрээ согтуу байсан биз) Баян-Өлгийд бас нэг казак хээр хөдөө мотоцикл нь эвдэрчихээр гурван настай хүүхдээ “мотоцикл харж бай” гээд орхиод явсан байгаа юм. Замын унаанд дайгдаад 70 гаруй км давхиад сэлбэг аваад ирэхэд нь хүүхэд нь алга болчихсон байсан. Юу ч гэхэв дээ, монголчууд минь...

Тэгсэн манай төрийн агентлагийнхан (Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэсэн. Яасан ч том нэртэй юм, базардарь гэж) “Хүүгийн биеийн байдалд үзлэг хийсэн. Биеийн байдал хэвийн байгаа нь тогтоогдсон. Залуу гэр бүлд хүүхдэд учирч болох байсан эрсдэлийн талаар зөвлөмж өгсөн бөгөөд энэ нь хууль зөрчсөн үйлдэл болохыг тайлбарласан” гэв. Сонсохнээ Зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр торгосон гэв үү.

Хэрэв уралдааны замд морь бүдэрсэн бол яах юм. Хэрэв морьдын давхил дунд хүүхдийн тархинд цус харваж амиа алдсан бол яах юм. Хоёрхон настай нялх амьтныг морины нуруун дээр хүлээд уралдуулна гэдэг чинь шууд алахаар санаархаснаас огт ялгаагүй хэрэг гэдгийг яагаад олж хардаггүй юм. Нөгөө хүүхэд хамгааллын хууль энэ тэр нь хаана байна?   

Өнгөрөгч долоо хоногт бас нэг эмгэнэлтэй явдал тохиов. 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайд 11 настай хүү хөлбөмбөгийн хаалганы хөндлөвч төмөрт даруулж амиа алджээ. Сургуулийн захирал нь “Миний санахаар эрсдэлт бүлгийн хүү байсан. Ээж нь салаад явчихсан, аав нь архины хамааралтай, эмээтэйгээ амьдардаг, ар гэрийн хараа хяналт султай хүүхэд байсан” гэж ярьжээ. Үгүй, тэр одоо хүүгийн нас барсанд ямар хамаа байна аа. Хүүхэд зүгээр л хөлбөмбөг тоглохоор сургууль дээрээ очсон шүү дээ. Тэр ямар буруутай гэж. Ар гэр нь анхаарал тааруу байсан болохоор магадгүй сургуульдаа хоргоддог, сургууль дээрээ цаг нөхцөөх дуртай байсан байх (тэр нь түүний амиа алдсаныг зөвтгөх шалтгаан биш биз дээ) Харин ч тэрнийх нь төлөө илүү анхаарал халамж тавих ёстой байсан юм биш үү?! Хэрэв хүүхэдтэй ажилладаг багш хүн ухаантай юм бол.

Ингэхэд одоо үед сургуулийн захирлыг хэн, ямар хүн хийдэг болсон юм. Бидний багад багш хүн, тэр дундаа хамгийн сайн багш л сургуулийн захирал хийдэг, захирал багш гэхээр аав шигаа хүндэлдэг, бас эмээдэг байлаа. Одоо ямар гээч махан мануухайнуудаар сургууль удирдуулаад, хүүхдүүдээ хариуцуулаад байгааг мэдэх ч арга алга.   

Өчигдөр Боловсролын сайд Ц.Цогзолмаа “Засгийн газрын цаг”-аар мэдэгдэл хийж байна лээ. Сургуулийн захиралд захиргааны арга хэмжээ авна гэж. Тэр нь бас л хэдэн төгрөгийн торгууль энэ тэр л байх л даа.

Хоёрхон жилийн өмнө Өмнөд Солонгосын нэг сургуулийн сурагчид төгсөлтийн баярын аялал хийж яваад татлага онгоц живж, бүгдээрээ амиа алдахад сургуулийн захирал нь өөрийгөө буудчихаж билээ. Тэр олон эцэг эхийн уй гашууг тэсвэрлэж чадаагүй хэрэг. Гэтэл манай сургуулийн захирал “Угаасаа эрсдэлтэй бүлгийн хүүхэд байсан юм оо” гээд зогсч байдаг. Угаасаа монгол хүний чанар ийм болчихсон юм уу? Эсвэл дандаа адгийн шаарнуудыг нь түүж албан тушаалд тавьдаг юм уу?

Ядаж нэг удаа “Миний буруу. Би ажилдаа хариуцлагагүй хандсанаас, сургуульдаа аюулгүй, найдвартай орчин бий болгож чадаагүйгээс, анхаарал хандуулаагүйгээс хүний сайхан үрийг алчихлаа” гэж хэлээд ажлаа өгч болдоггүй юм. Яагаад заавал ядарсан ч гэлээ үр хүүхдээ алдсан эцэг эхийн, амиа алдсан хүүгийн ар амьдралыг доромжлоод байгаа юм. Ингээд харахаар Монголд хүний амь шиг үнэ цэнэгүй зүйл алга. Монгол хүн болж төрөхөөр... юу гэдэг билээ дээ. Өөр хэлэх ч үг алга...

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • хүн (202.179.25.242)
    монголын асуудал бол бидний ихэнх нь хулгайч, луйварчин, худалч залхуу арчаагүй болсонтой холбоотой. бид ямар байна бидний төлөөлөл яг тийм л байна. төрд дан хулгайч луйварчид гараад байна гэнэ үнэндээ бид өөрсдөө сонгоод байгаа шүүдээ. ядаж тв-р арван жилд үздэг байсан бие хүн, хувь хүн гэж юу юм, ардчилал гэж юу юм, хүний эрх, эрх чөлөө, үүрэг гэж юуг хэлдэг гэдгийг заамаар юм шиг. монголчууд гэхээр аль ч оронд очсон хаа нэгтээ хулгай, хэрүүл хийсэн урдуур дайрсан хамгийн бүдүүлэгүүдийг туйлууд байх юм. ямарч нийгэм хамгийн бүдүүлэг харанхуй хэсгээрээ удирдуулж явж болдоггүй, үр дүн нь өнөөгийн монгол шиг болно
    2018 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (112.72.11.107)
    Хүн чанаргүй ухамсаргүй этгээд ажлаас нь шууд халах хэрэгтэы
    2018 оны 06 сарын 22 | Хариулах
  • zochin (188.165.255.11)
    toriin bodlogo mash. muu hariutslaga. gej bhgui mongoor buhniig shiidsen iim archaagui ymnuudiig shorond oruulbal taarna ... haanii huuhed hartsiin huuhed. gej ylgaj bn arai yma. huuliig changalj surgan humuujigchiig changatgaj alband oruulah zuitei bh getel muu hujaagiinh hun am olontoi hariutslaga. gdg ym ondort tawigddag ym bnle .. getel manai. tsoohob heduulee bj neg negnee dotroosoo oorsdoo alaad bh ch gejde
    2018 оны 06 сарын 22 | Хариулах
  • Zulaa (185.3.84.202)
    Манай монголчууд хүнийг хайрлах хүндлэх сэтгэлд суралцмаар байна. дэндүү бүдүүлэг байх юм наад захын баярлалаа уучлаарай гэдэг үгч хэлж сураагүй хүмүүжих юм даа. бага наснаас нь зааж баймаар байна эцэг эхчүүдээ багш нараа. ЭЦЭГ ЭХЧҮҮД ХАРААЛЫН ҮГ ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ДЭРГЭД ХЭЛЖ БАЙХААР БАЯРЛАЛАА УУЧЛААРАЙ ГЭДЭГ ҮГ ИХ ХЭЛЖ ТЭР ҮГНИЙ ТАЛААР ОЙЛГОЛТ СУУЛГАМААР БАЙНА. хайран сайхан хүүхдүүд минь дэндүү харамсалтай юм. Дэлгүүрт ороод касс ндээр байсан хүүхдээ тэвэрсэн хүний сагснаас нь юмын гаргаж өгч байхад тоох ч үгүй баярлалаа ч хээлэлгүй явж билээ энэ хэргийн хажууд энэ бол юу ч биш юм байна.
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Боогий (103.10.23.129)
    Нам дагасан малнуудаар удирдуулсанаас ийм юм болж байгааюм.Наад захирал гээд байгаа мануухай яаж төсвөөс хэдэн юм цохих вэ гэдгээс өөр юм мэддэггүй мал шиг байна даа.Ярьж хэлж байгаа нь
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • yyy (43.228.129.250)
    iim zolbn hariutslagag huleej meddeegui malnuudiig halah tsag bolsoon .Iim alban tushaaltanuud hol yavahgui tsag bolnoo.I
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Unshigch (66.181.161.95)
    Haalgiig ni zaschih mongo horongogui um bol avaad haychihsan yasan archaagui malnuud ve?
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.40.23)
    Тэр хаалганы хендлевчийг засахад нэг их менге зарах шаардлагагуй шд,зугээр л сэтгэл дутаж байна манайханд!Yйлийн vр заавал эргэж бумеранг шиг ирдэг гэсэн шуу
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.40.23)
    Yнэн харамсалтай юм аа,нялх амьтан бидний ач зээгээс ялгаа юу байхав!!!Одоо бvх сургууль,байр орон сууцны гадаах тоглоомын бvx xэрэглэлийг шалгаж янзлах хэрэгтэй гэдгийг эрхбиш ойлгосон байлгуй энэ эрхтэн дархтангууд нь!Заавал хvvxдийн амиар зольж ажлаа хийх естой гэж vv!!!Ямар Сирийн дайн уу!!!
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 2 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 3 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 4 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 6 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 6 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 9 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 2 цаг 18 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2 цаг 19 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 2 цаг 22 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 2 цаг 23 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 4 цаг 31 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 4 цаг 32 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 4 цаг 32 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 4 цаг 34 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 4 цаг 35 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 4 цаг 36 мин Цагаан хад суурьшлын бүсэд бага сургууль барина 4 цаг 40 мин Төв аймгийн Заамар суманд хууль зөрчсөн уул уурхайн гурван компанийн үйл ажиллагааг зогсоолоо 4 цаг 41 мин Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдаж, хэд хэдэн онцлох шийдвэр гаргалаа 4 цаг 43 мин Спортод допинг хэрэглэхийн эсрэг Ази, Номхон далайн орнуудын сайд нарын уулзалт боллоо 7 цаг 2 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... Монгол-Японы дэвшилтэт анагаах ухааны хамтын ажиллагааны сем... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Жилд 8 тэрбум төгрөг хэмнэх Цахилгаан машины цех ашиглалтад ... Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б...
Top