x

Улсын зардлаар гадаадад суралцагчдыг төрийн албанд ажиллуулах зохицуулалт хийнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзах үеэрээ "Улсын зардлаар гадаадад суралцсан залуучуудыг төрийн албанд ажиллуулах зохицуулалт хийх" тухай асуудлыг хөнджээ.

Мөн төрийн албаны шинэчлэл болон хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.

Тодруулбал:

  • төрийн албаны ангиллыг шинэчлэх,

  • ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарыг онцлон анхаарах,

  • улсын хэмжээнд төрийн албаны бүтэц, чиг үүргийн шинжилгээ хийх,

  • төрийн өмчит үйлдвэрийн газруудыг төрийн ямар ангилалд хамруулах,

  • албан хаагчдын ажлын чадвар, ёс зүй, хандлага, хариуцлагын асуудлыг сайжруулах, ажлын үнэлгээг бодитой болгон, гүйцэтгэлд үндэслэсэн цалин хөлсний тогтолцоонд шилжих,

  • гадаадад ажиллаж байгаа болон улсын зардлаар гадаадад суралцсан залуусыг төрийн албанд ажиллуулдаг зохицуулалт хийх,

  • цахим технологийг төрийн албанд нэвтрүүлж, нэгдсэн мэдээллийн сан, системтэй болгох талаар онцлон ярилаа.

Төрийн албан хаагчийн ёс зүй, ажлын гүйцэтгэлийг цахимжуулах ажлуудыг зарим орон нутагт өөрсдийн санаачилгаар эхлүүлэн хэрэгжүүлж байгаа сайн туршлагыг дурдлаа.

Мөн төрийн албаны шалгалт бүрэн цахим хэлбэрт шилжсэн, төрийн албан хаагчдын мэдээллийн нэгдсэн санг шинэчлэн өөрчилж байна. Сүүлийн жилүүдэд Төрийн албаны зөвлөлд ирж буй өргөдөл гомдлын тоо нэмэгдэж, хууль журам дүрмийн биелэлт хаа хаанаа зарим талаар хэрэгжихгүй байгааг оролцогчид дурдав.

Ерөнхий сайдаас төрийн албаны бүтэц, чиг үүргийн хуваарилалт, давхардал, ангиллыг шинэчлэх зураглал гаргах, эрх зүйн шинэчлэлийн төсөл боловсруулах, төрийн албаны ёс зүйг сайжруулах, харилцан бэлэг солилцдог, төрийн байгууллага албан тушаалтнууд хоорондоо гэрээ, санамж бичиг байгуулдаг явдлыг таслан зогсоох, төрийн ажлын нарийвчилсан стандарт, дүрмийн төсөл боловсруулах зэрэг чиглэлээр Төрийн албаны зөвлөлд үүрэг өглөө.

Уулзалтад Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайдын зөвлөх Ж.Энхбаяр, Л.Цэдэвсүрэн, Э.Болормаа, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж оролцсон бол Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Д.Баатарсайхан, Д.Идэрчулуун нар оролцлоо гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 24 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 26 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 27 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 29 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 30 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 31 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 2 цаг 28 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 2 цаг 29 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 2 цаг 32 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 2 цаг 35 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 2 цаг 36 мин Эрх мэдлээ урвуулан ашигласан хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүллээ 2 цаг 41 мин Ардын багш С.Дулам ба түүх соёлын шилдэг төлөөллүүд төрийн дээд шагнал хүртлээ 2 цаг 42 мин Ж.Нямаа: Ирээдүйгээ хамгаалах хамгийн хүчтэй хэлбэр нь үнэнтэй нүүр тулгах урлаг 3 цаг 38 мин Орчин үеийн урлагийн хамгийн өндөр үнэтэй зураг дуудлага худалдаагаар зарагдлаа 3 цаг 57 мин 100 кг алтан суултуур дуудлага худалдаагаар зарагдлаа: Үнэ нь таамгаас доогуур байв 3 цаг 58 мин Британид хамгийн өндөр үнээр зарагдсан автомашины улсын дугаарыг арилжив 4 цаг 0 мин NVIDIA компанийн хүчтэй тайлан технологийн аваргуудын хувьцааг огцом өсгөв 4 цаг 3 мин Украины дайныг зогсоох Трампын төлөвлөгөөний заалтуудыг 19 болгож хасжээ 4 цаг 28 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ
Top