Өнөөдрийн ЭМЯ-ны хурлын үеэр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "ХӨСҮТ-ийн сувилагч шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн асуудлыг шалгуулж байна" гэв.
Гурван хоногийн өмнө Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн ажилтан хүмүүсийн PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байсан нь хяналтын байгууллагын шалгалтаар илрээд буй. Тухайн ажилтан мөн нөхрийнхөө өмнөөс шинжилгээ өгдөг байсан нь илэрсэн. Түүний хамгийн сүүлд түүний өгсөн шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарснаар энэхүү хуурамч үйлдэл нь илэрсэн юм.