АШУҮИС-ийн Дэд захирлаар ажиллаж байсан Л.Баттөрийг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар томилжээ.
ХӨСҮТ-ийн захирлаар 2021 оны нэгдүгээр сарын 28-наас хойш ажиллаж байсан Д.Наранзул өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ.
Л.Баттөр нь хүний их эмч, анагаах ухааны доктор, дэд профессор цолтой юм.
Боловсролын байдал:
-
1995-2001 АШУҮИС
-
2009 Япон улсын Токүшимагийн их сургуулийг Харшил, дархлаа судлалаар
-
2012 Манчестерын их сургууль
Ажилласан байдал:
-
2010-2012 онд "Ач" анагаах ухааны их сургуулийн Сургалтын албаны дарга
-
2012-2016 онд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Дэд захирал
-
2016-2020 онд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Ерөнхий захирал
-
2020 оны аравдугаар сараас АШУҮИС-ийн Дэд захирлаар ажиллаж байгаад ийнхүү ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар томилогдож байгаа юм байна.