x

ХСҮТ-ийн алдсан газрын асуудлыг шийдэж, оношилгооны төв байгуулна

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) 1998 онд таван Га газартай байжээ.

Гэтэл одоо эмнэлгийн баруун талд орон сууцны хороолол, урд нь үйлчилгээний төв, оффис баригдаж, эмнэлэг хэдэн талаасаа барилгаар хүрээлэгдсэн. Эдгээр зөвшөөрлийг тухайн үед ажиллаж байсан эмнэлгийн удирдлагууд олгосноос гадна өөрсдөө ч газар авсан нь бий.

Хотын дарга Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон холбогдох албаныхан ХСҮТ-ийн өргөтгөлийн асуудлаар газар дээр нь ажиллалаа.

Хотын дарга  Д.Сумъяабазар "Улаанбаатар хотын төлөвлөлтийн дагуу алдсан газруудаа сэргээн авч байна. ХСҮТ-ийн алдсан газрын асуудлыг мэргэжлийн байгууллага, газрын алба ИТХ-аар оруулж, баталгаажуулж, Засаг даргын захирамж гарна.

Хавдартай иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Иймээс хавдрыг эрт шатанд нь илрүүлэх оношилгооны төв байгуулах нь нэн чухал. Манайх хавдрыг хожуу үед нь илрүүлдэг. Эрт илрүүлсэн бол аврах боломжтой байсан хүмүүсээ алдаж байна.

Мөн ажилчдын хүүхдийн цэцэрлэг байгуулах ёстой. Эмнэлэгт цаг аваад үзүүлэх гэсээр сарын хугацаа зарцуулдаг. Энэ бүх байдлыг эхнээс нь засаж, зөв зохион байгуулах ажлыг санаачилж, мэргэжлийн байгууллагуудаа дэмжиж ажиллана.

Бид боловсрол, эрүүл мэндтэй холбоотой мэргэжлийн байгууллагынхныхаа дуу хоолойг сонсож явна. Эрүүл, боловсролтой иргэнтэй байж Монгол Улс дэлхийн дайтай хөгжинө" гэв.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Өмнө нь улсын эмнэлгүүд газраа алддаг байсан бол энэ үеэс эмнэлгүүд газраа буцааж авч байгаа жишиг тогтоож байгаа Д.Сумъяабазар даргадаа баярлалаа. Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлээр хорт хавдрын эмчилгээг улс даадаг болсон. Ковид гарсантай холбоотой эрт илрүүлгийн хувь буурсан. Хавдар хожуу оношлогдох аюул бий боллоо" хэмээн ярилаа.

Өдгөө ХСҮТ-д хавдрын эрт үеийн илрүүлгийн оношилгооны төв барихаар төлөвлөжээ. Гэтэл тус газарт 64 машины гарааш байгаа юм.

Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай "1992 оноос хойш хувийн компаниуд зөвшөөрөл авч, гарааш барьж, иргэдэд зарсан. Одоо бол бүгд хувь хүний хөрөнгө болсон. Тиймээс газрын албанаас хууль, журмын дагуу иргэдтэйгээ тохиролцож, газрыг чөлөөлөх асуудлыг шийднэ. Ер нь албан байгууллагын газарт 2017 оноос өмнө их зөрчил гардаг байсан.

Засгийн газрын шийдвэр, Газрын тухай хуульд өөрчлөлт орсноор төрийн байгууллагын газраас газар дураараа шилжүүлж авахыг зогсоосон. Өмнө нь хууль бусаар олгогдсон, барилга, байшин бариагүй  газруудыг хүчингүй болгож, тухайн байгууллагад нь эргүүлэн олгож байна. ХСҮТ-ийн хувьд өнгөрсөн жил дөрвөн гарцыг чөлөөлж өгсөн. Чөлөөлөхөд зөвшөөрөлгүй барьсан барилга, таван машины гарааш, хашаа байсан.

Мөн нийтийн эзэмшлийн газрын орц, гарцыг чөлөөлөх ажил ирэх долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ. Өнгөрсөн жил 180 гаруй байршилд ийм ажил хийгдсэн. Энэ жил 200 орчим  газрыг чөлөөлж, зөрчил арилгана" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 17 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 22 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 23 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 24 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 26 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 28 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 29 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 2 цаг 26 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 2 цаг 27 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 2 цаг 30 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 2 цаг 32 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 2 цаг 34 мин Эрх мэдлээ урвуулан ашигласан хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүллээ 2 цаг 39 мин Ардын багш С.Дулам ба түүх соёлын шилдэг төлөөллүүд төрийн дээд шагнал хүртлээ 2 цаг 40 мин Ж.Нямаа: Ирээдүйгээ хамгаалах хамгийн хүчтэй хэлбэр нь үнэнтэй нүүр тулгах урлаг 3 цаг 36 мин Орчин үеийн урлагийн хамгийн өндөр үнэтэй зураг дуудлага худалдаагаар зарагдлаа 3 цаг 55 мин 100 кг алтан суултуур дуудлага худалдаагаар зарагдлаа: Үнэ нь таамгаас доогуур байв 3 цаг 56 мин Британид хамгийн өндөр үнээр зарагдсан автомашины улсын дугаарыг арилжив 3 цаг 58 мин NVIDIA компанийн хүчтэй тайлан технологийн аваргуудын хувьцааг огцом өсгөв 4 цаг 1 мин Украины дайныг зогсоох Трампын төлөвлөгөөний заалтуудыг 19 болгож хасжээ 4 цаг 26 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ
Top