x

БЗД-ийн 26 дугаар хорооны 36 байранд халдварын 54 тохиолдол батлагджээ

ХӨСҮТ-өөс мэдээлснээр сүүлийн 24 цагт 17044 хүний сорьцод шинжилгээ хийхэд 158 хүнээс коронавирус илэрчээ. Эдгээрийн 149 нь Улаанбаатар хотод, Хөвсгөл аймагт 7, Төв аймагт 2 тохиолдол бүртгэгджээ. 21 хүний халдварын эх сурвалжийг тогтоохоор тандалт судалгаа хийж байгаа бөгөөд бусад өмнөх батлагдсан тохиолдлын хавьтлууд байна. Улсын хэмжээнд нийт халдварын батлагдсан тохиолдол 4498 болжээ.

Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 81 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3212 болжээ. Энэ нь нийт халдварын 71 хувийг эзэлж байна. Коронавирусийн халдварын улмаас эмчлэгдэж байсан 89 настай нэг хүн нас барсан байна.

А.Амбасэлмаа: Вакцинжуулалт эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийн дунд тайвширах хандлага ажиглагдаж байна

Өнөөдрийн Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагт доктор А.Амбасэлмаа оролцлоо. А.Амбасэлмаа доктор нийслэлийн хэд хэдэн цэгт халдварын эрсдэл маш өндөр байгааг онцлов. 

Эрсдэл өндөртэй цэгт нийслэлийн хамгийн олон хүн амтай хороо буюу БЗД-ийн 26 дугаар хороо багтаж байна. Тус хорооны нутаг дэвсгэрт сүүлийн 14 хоногийн хугацаанд нийт 36 байранд 54 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ойрын хавьтлын 200-гаас давжээ. Батлагдсан нэг тохиолдлын ард 2-3 хүн халдвар авсан байх магадлалтай бөгөөд эрсдэлээс сэргийлж, халдварыг бууруулахын тулд энэ сарын 17-ноос эхлэн тухайн нутаг дэвсгэрт богино хугацааны хөл хороог тогтоосон байна.

А.Амбасэлмаа:

-Халдвараас сэргийлэх ажиллагаанд тус хорооны иргэд идэвхтэй оролцож байна. Өчигдрийн байдлаар гэхэд нийт шинжилгээнд хамрагдвал зохих хүн амын 60 гаруй хувь нь шинжилгээгээ өгсөн. Өнөөдөр үлдсэн 40 хувь нь шинжилгээнд хамрагдвал бүх хүн шинжилгээгээ өгч дуусна гэсэн үг.

Үүний зэрэгцээ БЗД-ийн 26 дугаар хорооны зарим байр, гудамжинд халдваргүйжүүлэлт хийж, 50-65 насны хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулах үйл ажиллагааг зохион байгуулна" гэв.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өргөжүүлсэн тандалт хийж байна

Мөн өнөөдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өргөжүүлсэн тандалтын ажил эхлүүлсэн байна. Энэ нь халдвартай хүнийг илрүүлэх, хавьтлыг тусгаарлах, тухайн нутагт халдварыг бууруулах зорилготой аж. Уг арга хэмжээг цаашид аль ч хороонд зохион байгуулах боломжтой тул эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж, хамтарч ажиллахыг иргэдээсээ хүслээ.

Мөн манай иргэдийн хувьд вакцинжуулалт эхэлсэнтэй холбоотойгоор нэлээд тайвширсан байдал ажиглагдаж байгааг тэр сануулав. Дэлхий даяараа вакцинжуулалттай зэрэгцэн нийгмийн эрүүл мэндийн бусад арга хэмжээ болох амны хаалт зүүх, хүн хоорондын зай барихыг зөвлөж байгаа. Энэ бүх арга хэмжээг хослуулан хэрэгжүүлж байж бид цар тахлын ард гарна. Ялангуяа вакцины эхний тунг хийлгэсэн хүн өөрийгөө хамгаалах тал дээр онцгой анхаарах ёстой гэдгийг анхааруулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 18 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 23 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 25 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 26 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 28 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 29 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 31 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 2 цаг 27 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 2 цаг 28 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 2 цаг 31 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 2 цаг 34 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 2 цаг 35 мин Эрх мэдлээ урвуулан ашигласан хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүллээ 2 цаг 40 мин Ардын багш С.Дулам ба түүх соёлын шилдэг төлөөллүүд төрийн дээд шагнал хүртлээ 2 цаг 41 мин Ж.Нямаа: Ирээдүйгээ хамгаалах хамгийн хүчтэй хэлбэр нь үнэнтэй нүүр тулгах урлаг 3 цаг 37 мин Орчин үеийн урлагийн хамгийн өндөр үнэтэй зураг дуудлага худалдаагаар зарагдлаа 3 цаг 56 мин 100 кг алтан суултуур дуудлага худалдаагаар зарагдлаа: Үнэ нь таамгаас доогуур байв 3 цаг 57 мин Британид хамгийн өндөр үнээр зарагдсан автомашины улсын дугаарыг арилжив 3 цаг 59 мин NVIDIA компанийн хүчтэй тайлан технологийн аваргуудын хувьцааг огцом өсгөв 4 цаг 2 мин Украины дайныг зогсоох Трампын төлөвлөгөөний заалтуудыг 19 болгож хасжээ 4 цаг 28 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ
Top