Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Корпрейт" зочид буудалд тусгаарлагдаж байсан иргэн цонхоор унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, өчигдөр 23.00 цагийн үед 39 настай Т гэгч нь өндрөөс унаж амиа алдсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн иргэн нь цонхоор юм унжуулан доошоо буух гэж байгаад ийнхүү амиа алдсан гэнэ.
Тэрээр, Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж тусгаарлагдаад байжээ. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж, амиа алдсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.