x

Л.Оюун-Эрдэнэ: Тэтгэврийн зөрүүг арилгах судалгаа хийж, дундаж цалинг нэмэх шаардлагатай

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МҮЭХ-ны төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

МҮЭХ-ны удирдлага, төлөөлөл УИХ-аар хэлэлцэж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өмнө хүрсэн түвшнээс дордуулахгүй батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх тухай, хөдөлмөрийн хяналт, Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл, цар тахлын үеийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалалтай холбоотой саналуудаа уламжиллаа.

Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчин бий болгох, шинэчлэн батлах, нийгмийн даатгал, хөдөлмөрийн хяналтын тогтолцоог гардан хариуцаж, хөгжүүлэхэд МҮЭХ-ны гүйцэтгэх үүрэг их гэдгийг Ерөнхий сайд тодотголоо. Мөн Засгийн газр Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, насжилт багатай, эргэж буцдаг хууль гаргахгүй  байхад анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Тэтгэврийн зөрүүг арилгахтай холбоотой судалгаа хийж, тэтгэвэр, дундаж цалинг үе шаттай нэмэх шаардлагатайг онцлов. МҮЭХ-той хөдөлмөрийн харилцааг жигд, тэгш хүртээмжтэй байх чиглэлээр бодлогын түвшинд хамтарч ажиллахаа  хэллээ.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо эрүүл мэндийн байгууллагуудын ажилчдын цалин хөлс, ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудал, Монголын тээвэр, холбоо, газрын тосны холбоо хэмнэлтийн горимд ажилчдын цалин хөлсийг бууруулахгүй байхад Засгийн газар анхаарахыг хүсэв.

Уулзалтад МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат,  Монголын тээвэр, холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Рагчаа, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нар оролцлоо.

Ерөнхий сайд ойрын хугацаанд Үйлдвэрчний эвлэлийн бусад байгууллагын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 17 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 22 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 23 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 24 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 26 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 28 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 29 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 2 цаг 26 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 2 цаг 27 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 2 цаг 30 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 2 цаг 32 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 2 цаг 33 мин Эрх мэдлээ урвуулан ашигласан хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүллээ 2 цаг 39 мин Ардын багш С.Дулам ба түүх соёлын шилдэг төлөөллүүд төрийн дээд шагнал хүртлээ 2 цаг 40 мин Ж.Нямаа: Ирээдүйгээ хамгаалах хамгийн хүчтэй хэлбэр нь үнэнтэй нүүр тулгах урлаг 3 цаг 36 мин Орчин үеийн урлагийн хамгийн өндөр үнэтэй зураг дуудлага худалдаагаар зарагдлаа 3 цаг 55 мин 100 кг алтан суултуур дуудлага худалдаагаар зарагдлаа: Үнэ нь таамгаас доогуур байв 3 цаг 56 мин Британид хамгийн өндөр үнээр зарагдсан автомашины улсын дугаарыг арилжив 3 цаг 58 мин NVIDIA компанийн хүчтэй тайлан технологийн аваргуудын хувьцааг огцом өсгөв 4 цаг 1 мин Украины дайныг зогсоох Трампын төлөвлөгөөний заалтуудыг 19 болгож хасжээ 4 цаг 26 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ
Top