x

Л.Мөнхбаатар: Шүүх, хууль хамгаалах байгууллагуудын оршин тогтнох үндэс нь ард түмний итгэл

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай ярилцлаа.

-УИХ-ын хаврын суулган эхэллээ. Хаврын чуулганаар хэлэлцэх гол ямар хуулиуд байгаа вэ?

-Энэ удаагийн УИХ-ын чуулганаар батлагдаж, хэрэгжих хуулиудын гол цөм нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулахад чиглэгдсэн хуулиуд байх юм. Тухайлбал, 2021 оны хаврын ээлжит чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай, Ерөнхийлөгчийн тухай, Нийслэл болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай зэрэг чухал ач холбогдолтой хуулиудыг хэлэлцэнэ.

-Та одоо ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна?

-Нэлээд хэдэн хуулийн төсөл дээр ажиллаж байна. Энэ хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэх УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байна. Байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш 30 жилийн хугацаанд парламентын үндсэн үүрэг болох хууль тогтоох үйл ажиллагаа эрх зүйн зохицуулалтын болон практик үйл ажиллагааны хувьд нэлээн жигдэрч төлөвшсөн байна. Харин УИХ-ын хяналтын чиг үүрэг бараг нэр төдий л явж ирсэн. Асуулга, асуулт тавих, танилцуулга, тайлан сонсох төдийгөөр хязгаарлагдаж байгаа.

Гэтэл парламент ард түмний төлөөллийн институци болохынхоо хувьд баталсан олон зуун хууль тогтоомжийн биелэлтийг хянах, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ бүрэн гүйцэд үр дүнтэй хэрэгжүүлэх ёстой. Мөн олон нийтийг түгшээсэн, анхаарлыг нь татсан, парламент зайлшгүй оролцох ёстой асуудлуудад тодорхой хариуг цаг алдалгүй өгдөг байвал зохино. Энэ зорилгоор УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг боловсруулж байгаа юм. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-д Хянан шалгах түр хороо байгуулж, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг хянан шалгах боломжтой болсон. Үүнтэй холбоотой нарийвчилсан зохицуулалтыг энэ хуулийн төсөлд тусгаж байгаа.

Дээрхээс гадна, миний бусад гишүүдтэй хамтран санаачилсан Хувийн тэтгэврийн тухай, Эрдэнэсийн сангийн тухай, Хоршооны тухай зэрэг хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр товлосон тул эдгээр төслүүд дээрээ ажиллаж байна. Түүнчлэн Засгийн газрын өргөн мэдүүлсэн хэд хэдэн хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсэгт ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж байгаа.

-Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой эрх зүйн маргаантай асуудлууд гарч байна. Хуульч хүний хувьд үүнийг хэрхэн харж байна. Тухайлбал одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахиж нэр дэвших боломжтой эсэх асуудал ихээхэн маргаан дагуулж байна л даа?

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт тусгагдаж үүнийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон. Энэ заалтыг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх талаар улстөрч, судлаачид эсрэг тэсрэг байрь суурь илэрхийлж байгаа нь анхаарал татаж байна. Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг л удаа сонгоно гэсэн зохицуулалт өнгөрсөн оны тавдугаар сараас хүчин төгөлдөр болсон. Тиймээс хуульд заасан уг хугацаанаас өмнө Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон ажиллаж байгаа хүн дахин нэр дэвших эрхгүй гэдэг байр суурьтай нэг хэсэг байна. Нөгөө талаас, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу энэ заалт зөвхөн шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид л хамаарна гэсэн ойлголт ч байна. Миний хувийн байрь суурь гэвэл дээрх зохицуулалтын гол цөм нь “зөвхөн нэг удаа” гэсэн заалт бөгөөд цоо шинэ Үндсэн хууль биш, нэмэлт өөрчлөлт учраас өмнөх ба одоогийн Ерөнхийлөгчийн дахин нэр дэвших эрхийн хязгаарлалт болно гэж үзэж байна. Энэхүү асуудлаар зарим иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандсан тул Цэц эцэслэн шийдвэрлэж таарна.

-“Та бидний эвсэл” -ээс УИХ-д нэр дэвшижсонгогдсон С.Ганбаатарын тухайхэрвээ МАНМАХН хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж оролцвол ямар байдал үүсэх вэ?

-Энд хоёр ялгаатай асуудал байгаа. Нэгдүгээрт, УИХ-ын сонгуульд эвсэл болж оролцсон асуудал, дараагийнх нь Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн намууд эвсэл болж болох вэ гэдэг асуудал.

УИХ-д суудал бүхий нам л Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “УИХ-д суудал бүхий улс төрийн нам” гэж тухайн нам, эвслээс нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн бүхий нам, эвслийг ойлгоно гэсэн байгаа. Тодруулж хэлбэл, Их Хурлын сонгуульд дангаараа оролцож суудал авсан МАН, АН хоёр энд хамаарна. УИХ-ын сонгуульд бусад намтай эвсэж оролцсон “Та бидний эвсэл”, “Зөв хүн электорат” эвсэл үүнд хамаарна. Тэгэхээр энэ заалтын дагуу “Та бидний эвсэл”-ийг бүрдүүлсэн МАХН, ИЗНН, МУНН-ууд нь УИХ-д суудалгүй, харин “Та бидний эвсэл” нэг суудалтай.

Дараагийн асуудал бол намууд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд яаж эвсэж оролцож болох вэ гэдэг асуудал. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар, “Эвсэл гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран оролцож байгаа УИХ-д суудал бүхий намыг” хэлнэ хэмээсэн байгаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд эвслийг бүрдүүлэх намууд аль аль нь УИХ-д суудалтай байх ёстой. Тэгэхээр өмнө хэлснээр “Та бидний эвсэл” нэг суудалтай учраас уг эвслийг бүрдүүлсэн намуудын эвслийн гэрээнд заасан журмаар Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй. Хэрвээ эвслийг бүрдүүлж байгаа намууд санал нэгдээгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй, эсхүл эвсэл тарах хүртэл үр дагавар үүсч болно. Эвсэл нэр дэвшүүлэх эсвэл тарах эсэх, УИХ-д суудал бүхий нам хэнийг сонгуульд нэр дэвшүүлэх зэрэг нь нам, эвслийн эрх бүхий байгууллагуудын шийдвэрлэх асуудал.

-Бусад нэр дэвшигчдийн талаарх таны байр суурь?

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхэд сар гаруй хугацаа үлдсэн байна. Ардчилсан нам дотооддоо маргаанаа хууль, дүрмийнх нь дагуу хурдан шийдвэрлэж, эв эеэ олох байх гэж найдаж байна.“Зөв хүн электорат” эвслийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа оролцож байгаа. Одоогоор нэр дэвшигчид нь тодроогүй байна. МАН-ын тухайд хуульд заасан хугацаанд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулна. Намын дарга У.Хүрэлсүх тодорхой хэлсэн шүү дээ. “Би улс төрөөс яваагүй ээ, Монгол төрийн төлөө, шударга ёс, шударга шүүхийн төлөө үргэлжлүүлэн зүтгэнэ” гэж. Тэгэхээр, Ардын хувьсгалын 100 жилийн ойн наадмын нээлтийг МАН-аас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч нээнэ гэдэгт би итгэлтэй байна.

-Шүүхийн тухай хууль батлагдсанТодорхой шүүгч нарын ёс зүйн асуудал хөндөгдөж байнаШүүхийн тухай хуулиар Шүүгчийн сахилгын хороо бий болж байна. Шүүгч нарын ёс зүйн асуудлыг яаж шийдэхээр оруулсан бэ?

-Шүүхийн хууль 2021оны нэгдүгээр сарын 15-ны өдөр батлагдаж, гуравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлээд байна. Шүүгчийн сахилга, ёс зүй, мэргэжлийн ур чадварын талаар одоогоор ирсэн өргөдөл, гомдол энэ хуулийн хүрээнд шийдэгдэх ёстой. Шүүгч аль ч цагт хаана ч байсан шүүгчийн нэр хүндийг хамгаалах үүрэгтэй. Цөөнгүй шүүгчийн ёс зүйн асуудал яригдаж байгаа. Хэрвээ хэвлэл, мэдээллээр гараад байгаа хэрэг наймаалцсан зэрэг асуудал нь нотлогдвол энэ нь гэмт хэргийн шинжтэй асуудал болно.

Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор шинээр байгуулагдах Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулах ажлыг яг одоо Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулж байна. Эдгээр хүмүүсийг томилгооны сонсгол хийж томилно. Хэрвээ одоогийн бүтэц нь үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол ойрын хугацаанд шинээр байгуулагдах Сахилгын хороо энэхүү асуудлыг авч хэлэлцэж, хуулийн дагуу шийдвэрлэх юм.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зөрчлийн шинж байдлаас шалтгаалан Сахилгын хороо шүүгчийг албан тушаалаас түдгэлзүүлэх, огцруулах хүртэл хариуцлага тооцох бүрэн эрхтэй болсон. Ингэснээр хугацаагүйгээр томилогдож хуулийн халхавчинд мэргэжлийн ур чадваргүй, ёс зүйгүй шүүгчийг огцруулах боломжтой.

-Өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой асуудал нийгэмд шуугиан тариад байна. Тодорхой хэргүүдийг төлөвлөж ялын хугацааг нь ч тодорхой төлөвлөсөн байж болзошгүй талаар баримт материал олдсонИйм тохиолдолд шийдэгдсэн хэргүүдийг хэрхэх вэяаж шийдэх хуулийн гарц гаргалгаа бий юу?

-Тодорхой хэргүүдийг шүүгч хувийн ашиг сонирхлоор нөлөөнд автан шийдвэрлэсэн нь тогтоогдвол урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл бий болно. Тодруулж хэлбэл,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүгч, прокурор, мөрдөгч нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, уг хэргийг шинээр шалгадаг.

М.Энхсайханы, С.Баярын, Ж.Эрдэнэбатын, Н.Номтойбаярын гэх зэрэг урьдчилаад хэрхэн шийдвэрлэх схем нь хийгдсэн, тэр нь олдсон гэж яригдаад байгаа хэргүүдийн тухайд шүүгч нь нөлөөнд автаж өөрийн дотоод итгэл үнэмшлээр биш, бусдын хүсэл зоригийн дагуу шийдвэр гаргасан уу, шүүх хуралдаанаас өмнө шийдвэр нь тодорхой болсон байсан уу гэдгийг шалгаж, тогтоох ёстой. Шүүгч нарыг ямар нэг сул тал, эсхүл үйлдсэн байж болзошгүй авлига болон бусад гэмт үйлдлээр нь барьцаалж, хэрэг шийдвэрлүүлдэг асуудал мөн яригдаж байгаа. Хэрэв хилс хэргээр шийтгэж хэлмэгдүүлсэн бол үнэхээр ноцтой асуудал болно. Магадгүй дурдагдаад байгаа нь эдгээр хэргүүд болохоос биш цаана нь ямар ч хэрэг дээр хэнийг ч хэлмэгдүүлж, хилсээр шийтгэсэн байхыг мэдэхгүй.

Шүүх, хууль хамгаалах байгууллагуудын оршин тогтнох үндэс нь ард түмний итгэл байдаг. Тиймээс дээрх асуудлыг шалгаж үнэн мөнийг тогтоох хэрэгтэй байна. Ингэж байж ард түмний итгэлийг буцаан авч, хүлээн зөвшөөрөгдөх болно.

Хэрвээ шүүх, хууль хамгаалах байгууллагууд өөрсдөө энэ асуудлаа шалгаж, шийдвэрлэж, цэвэрлэж чадахгүй бол УИХ хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгч нарын хууль бус үйлдэлтэй холбоотой асуудлаар Хянан шалгах түр хороогоо байгуулж уг асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Сар (64.119.24.216)
    Ер нь бол голтой байна шүү. Үнэний тал байна
    2021 оны 03 сарын 17 | Хариулах
  • зочин (202.21.124.21)
    мал
    2021 оны 03 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 1 цаг 24 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 1 цаг 30 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 1 цаг 31 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 1 цаг 32 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 1 цаг 34 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 1 цаг 36 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 1 цаг 37 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 3 цаг 33 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 3 цаг 35 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 3 цаг 38 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 3 цаг 40 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 3 цаг 41 мин Эрх мэдлээ урвуулан ашигласан хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүллээ 3 цаг 46 мин Ардын багш С.Дулам ба түүх соёлын шилдэг төлөөллүүд төрийн дээд шагнал хүртлээ 3 цаг 48 мин Ж.Нямаа: Ирээдүйгээ хамгаалах хамгийн хүчтэй хэлбэр нь үнэнтэй нүүр тулгах урлаг 4 цаг 43 мин Орчин үеийн урлагийн хамгийн өндөр үнэтэй зураг дуудлага худалдаагаар зарагдлаа 5 цаг 2 мин 100 кг алтан суултуур дуудлага худалдаагаар зарагдлаа: Үнэ нь таамгаас доогуур байв 5 цаг 4 мин Британид хамгийн өндөр үнээр зарагдсан автомашины улсын дугаарыг арилжив 5 цаг 5 мин NVIDIA компанийн хүчтэй тайлан технологийн аваргуудын хувьцааг огцом өсгөв 5 цаг 8 мин Украины дайныг зогсоох Трампын төлөвлөгөөний заалтуудыг 19 болгож хасжээ 5 цаг 34 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ
Top