x

Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлэв

Манай улсад нүүрлэсэн байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 10 иргэн, түүний дотор хоёр хүүхэд амь насаа алдаж нөхөж баршгүй гарз тохиосонд Ерөнхийлөгчийн хувьд гүнээ харамсаж, эмгэнэл илэрхийлж байна.

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 590 иргэн сураггүй алга болсон ч эрэн хайх ажиллагаа хийсний үр дүнд 579 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна.

Байгаль цаг уурын эрхээр амьдардаг малчин түмэнд тулгарсан байгалийн давагдашгүй хүчин зүйлс цаашид ч дахин нүүрлэхгүй гэх баталгаа байхгүй тул бид эрдэнэт хүний амь насыг хамгаалах, давагдашгүй нөхцөл байдлын үед малчид болон онцгой байдлын албан хаагчид хэрхэн мэдээлэл солилцох, цаг алдалгүй эрэн хайх ажиллагааг явуулах асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна.

Жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд Монгол Улсын Засгийн газар малчдыг онцгой нөхцөлд хэрэглэдэг утаат дохиолол, олон улсад өргөнөөр хэрэглэдэг 48 цагийн турш тусламжийн дохиолол илгээх галт дохиолол болон байршил тогтоох GPS гэх мэт шаардлагатай төхөөрөмжөөр хангах бодит шаардлага үүссэн байна.

Техник технологи хөгжсөн 21 дүгээр зуунд малчдыг дээрх төхөөрөмжүүдээр хангаж чадвал үер усны аюул, цасан болон шороон шуурга, ойд төөрөх зэрэг тохиолдолд цаг алдалгүй тусламж авах нөхцөл бүрдэнэ. Иймд олон улсад өргөнөөр хэрэглэгдэж туршигдсан ийм төхөөрөмжүүдээр малчдыг хангах ажлыг цаг алдалгүй хийх шаардлагатай байгааг Монгол Улсын Засгийн газарт сануулж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд, Монгол Улсын иргэн бүр 1/ Амьд явах эрхтэй…, 2/ Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй хэмээн заасан байдаг.

Иймд эрдэнэт хүний амь насыг хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан дээрх заалтыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт дахин сануулъя.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 1 цаг 27 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 1 цаг 32 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 1 цаг 34 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 1 цаг 35 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 1 цаг 37 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 1 цаг 38 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 1 цаг 40 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 3 цаг 36 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 3 цаг 37 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 3 цаг 40 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 3 цаг 43 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 3 цаг 44 мин Эрх мэдлээ урвуулан ашигласан хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүллээ 3 цаг 49 мин Ардын багш С.Дулам ба түүх соёлын шилдэг төлөөллүүд төрийн дээд шагнал хүртлээ 3 цаг 50 мин Ж.Нямаа: Ирээдүйгээ хамгаалах хамгийн хүчтэй хэлбэр нь үнэнтэй нүүр тулгах урлаг 4 цаг 46 мин Орчин үеийн урлагийн хамгийн өндөр үнэтэй зураг дуудлага худалдаагаар зарагдлаа 5 цаг 5 мин 100 кг алтан суултуур дуудлага худалдаагаар зарагдлаа: Үнэ нь таамгаас доогуур байв 5 цаг 6 мин Британид хамгийн өндөр үнээр зарагдсан автомашины улсын дугаарыг арилжив 5 цаг 8 мин NVIDIA компанийн хүчтэй тайлан технологийн аваргуудын хувьцааг огцом өсгөв 5 цаг 11 мин Украины дайныг зогсоох Трампын төлөвлөгөөний заалтуудыг 19 болгож хасжээ 5 цаг 37 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ
Top