Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:
-"Сүүлийн хоногт 11183 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийж, 127 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо 4210 болж байна. Зөөвөрлөгдсөн тохиолдол шинээр бүртгэгдээгүй.
Батлагдсан 127 тохиолдлын 123 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд, үлдсэн дөрвөн хүний халдварын эх сурвалжийг тогтоохоор ажиллаж байна" гэв.
Халдварын эх сурвалж тогтоогдоогүй байгаа дөрвөн хүн,
-БЗД-ийн 26, 27 дугаар хороо,
-БГД-ийн 11 дүгээр хорооны оршин суугчид байна.
Сүүлийн хоногт 52 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарч, нийт эдгэрсэн хүний тоо 3083 болжээ.
Өнөөдрийн байдлаар нийт 1,014 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 917 хүндэвтэр 89, хүнд 5, маш хүнд 3 хүн байна.
Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нийт 3,678 /2021.03.16/
- Улаанбаатар-3,329 /сүүлийн 24 цагт 126 тохиолдол нэмэгдэв/
- Завхан-6
- Архангай-4 /сүүлийн 24 цагт 1 тохиолдол нэмэгдэв/
- Орхон-25
- Төв аймаг-16
- Сэлэнгэ аймаг-217
- Дархан-Уул-45
- Говьсүмбэр-4
- Дорноговь аймаг-32 байна.