Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Сүхбаатар, Дорнод аймгийн 51 суманд нийт 590 хүн төөрч, сураггүй алга болсон дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Өнөөдөр өглөөний 10 цагийн байдлаар Дундговь аймагт таван хүн, Архангай аймгийн Өгийнуур суманд таван настай нэг хүүхэд нас барсан, 81 иргэнийг эрэн хайж байгаа мэдээг өгсөн бол өдөр 13.00 цагийн мэдээгээр 565 хүнийг эсэн мэнд олж, 12 хүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тухай ОБЕГ-аас мэдээлсэн байна.
Харин орой 17.00 цагт өгсөн мэдээгээр Архангай аймагт нэг, Дундговь аймагт 9 иргэн нас барсныг олжээ. Алба хаагчид сураггүй алба болсон 590 хүнээс 579-ийг нь эсэн мэнд олсон бөгөөд Сүхбаатар аймагт нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.