x

Дархлаажуулалтад ажиллаж буй эмч нарын илүү цагийн хөлсийг олгох үүрэг өгөв

Өчигдөр буюу 14-ний өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд COVID-19 өвчний эсрэг дархлаажуулалтын ажлыг гүйцэтгэж буй Нийслэлийн эрүүл мэндийн газар, Дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга нартай цахимаар уулзжээ.

Уулзалтаар вакцинжуулалтад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замын талаар зөвлөлдсөн байна. Зарим дүүрэг эмч нарын ачааллыг тэнцвэржүүлж, сэлгэн ажиллуулах хэлбэрээр эмчийг амраах цаг гаргаж өгч байна. Мөн эмч нарын илүү цагийн хөлсийг яамнаас шийдсэн дор нь хуваарилж, эмч нарын гарт өгч байгаа тухай дүүргүүд мэдээлжээ.

COVID-19 өвчний хүрээнд зохион байгуулагдсан өмнөх арга хэмжээнд оролцсон Дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын илүү цагийн мөнгийг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Эрүүл мэндийн сайд тушаал гарган Нийслэлийн эрүүл мэндийн газарт шилжүүлсэн боловч Хан-Уул, Баянзүрх дүүргийн хувьд эмч нарт илүү цагийн хөлсийг олгоогүй байна. Баянзүрх дүүргийн хэд хэдэн вакцинжуулалтын цэгээр ороход эмч нар илүү цагийн мөнгөө авч чадаагүй гэдгээ хэлж, шийдэж өгөхийг хүслээ. Энэ асуудлыг нэн яаралтай буюу 2021 оны гуравдугаар сарын 15-н гэхэд шийдвэрлэх чиглэлийг Баянзүрх болон Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга нарт Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэг болгов.

Өдөрт 15 мянга орчим иргэнийг вакцинжуулах ажлыг хийж буй. Энэ үед эмч нарын ачааллыг анхаарч зохион байгуулалтаа хийхийг эмнэлгийн удирдлагуудад зөвлөв. Цаашид хоёр дахь тунг хийж эхлэх үед вакцинд өдөрт хамруулах хүний тоо нэмэгдэнэ. Иймээс ачаалал өсөх учраас хаана хаанаа анхааралттай байж, алдаа гаргахгүй, зохион байгуулалтаа маш сайн хийж ажиллах шаардлагатай байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд анхааруулж, зохих арга хэмжээг шуурхай авч ажиллахыг чиглэл болгосон юм.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 1 цаг 25 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 1 цаг 30 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 1 цаг 32 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 1 цаг 33 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 1 цаг 35 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 1 цаг 36 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 1 цаг 38 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 3 цаг 34 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 3 цаг 35 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 3 цаг 38 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 3 цаг 41 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 3 цаг 42 мин Эрх мэдлээ урвуулан ашигласан хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүллээ 3 цаг 47 мин Ардын багш С.Дулам ба түүх соёлын шилдэг төлөөллүүд төрийн дээд шагнал хүртлээ 3 цаг 48 мин Ж.Нямаа: Ирээдүйгээ хамгаалах хамгийн хүчтэй хэлбэр нь үнэнтэй нүүр тулгах урлаг 4 цаг 44 мин Орчин үеийн урлагийн хамгийн өндөр үнэтэй зураг дуудлага худалдаагаар зарагдлаа 5 цаг 3 мин 100 кг алтан суултуур дуудлага худалдаагаар зарагдлаа: Үнэ нь таамгаас доогуур байв 5 цаг 4 мин Британид хамгийн өндөр үнээр зарагдсан автомашины улсын дугаарыг арилжив 5 цаг 6 мин NVIDIA компанийн хүчтэй тайлан технологийн аваргуудын хувьцааг огцом өсгөв 5 цаг 9 мин Украины дайныг зогсоох Трампын төлөвлөгөөний заалтуудыг 19 болгож хасжээ 5 цаг 34 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ
Top