Дундговь аймагт болсон шуурганы улмаас 341 хүн алга болжээ. Өчигдөр шөнө малд яваад сураггүй болсон тухай дуудлага тус аймгийн Онцгой комисс, ОБГ, сумдын Онцгой комиссд ирсээр байгааг 00.00 цагийн орчимд тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна.
Нийт 273 дуудлагаар 341 хүн алга болсон тухай мэдээллийг аймгийн ОБГ хүлээн авчээ.
Эрлийн ажиллагааг Дундговь аймгийн хэмжээнд 56 техник хэрэгсэлтэй 192 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж оройн 23.00 цагийн байдлаар 99 хүнийг олсон байна. Эрэн хайх, аврах ажиллагааг сум орон нутагт зохион байгуулсан эрлийн баг үргэлжлүүлж байна.