Мөнгөн завъяагийн автобусны буудлын ойролцоо нийтийн тээврийн автобус шатлаа.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн завъяагийн автобусны буудал дээр автобус шатаж байна гэсэн дуудлага 19:25 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиход "Тэнүүн-Огоо" ХХК-ийн Шар хад-Хороолол чиглэлийн автобус бүрэн шатаж байсныг шуурхай ажиллаж, унтраасан байна. Гал түймрийн улмаас угаартасан болон түлэгдсэн хүн байхгүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.