Даваа гаригаас эхлэн хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 14 хоног хязгаарлах гэж байна.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 14 хоног хязгаарлана. Мөн Нийслэлд шилжүүлж буй улбар шар түвшний хязгаарлалт улс орон даяар хэрэгжинэ.
Мөн сургууль цэцэрлэгийн танхимын хичээлийг эхлүүлэхгүй байхаар өмнө нь шийдвэрлэсэн байсан. Дөрөвдүгээр сараас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөө байхгүй" гэлээ.