x

Н.Пүрэвжаргал: Тандалт явуулын баг өдөрт хамгийн багадаа 300 хүнээс шинжилгээ авдаг

Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-т яаралтай, шаардлагатай үед PCR-ын шинжилгээ авдаг тандалт явуулын таван баг ажилладаг. НОК, НЭМГ-т хүсэлт гаргасны дагуу тэд ойр, дам хавьтал болон айл өрх, албан байгууллага, хэвтрийн өвчтэй хүн, товчоод дээрх PCR/ПГУ-ын шинжилгээгүй иргэдэд хүрч ажилладаг.

Нэг баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй.

Тухайлбал, нийслэлийн “Өргөө” амаржих газраас гарсан тандалт явуулын баг ахлагч, халдвар судлаач Н.Пүрэвжаргал, лаборант Э.Амаржаргал, ариутгагч Б.Эрдэнэчимэг, жолооч Ч.Алтансүх гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Хурдан, шуурхай иргэдэд хүрч үйлчилдэг учраас тус багийнхныг иргэд цохож дуудах нь цөөнгүй гэнэ.

Тус V багийн ахлагч, халдвар судлаач Н.Пүрэвжаргалаас тандалт явуулын багийн талаарх зарим зүйлийг тодрууллаа.

-Тандалт явуулын багийн бүрэлдэхүүнд орж, шинжилгээ аваад хэр удаж байна вэ?

-2020 оны арваннэгдүгээр сарын 25-нд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын тушаал гарч, эрүүл мэндийн байгууллагуудаас тандалт явуулын баг байгуулсан. Анх байгуулагдсан багуудын бүрэлдэхүүн хүн, хүч болон зарим шалтгаанаар өөрчлөлт орох юмуу, татан буугдсан бол манай баг анх тушаал гарснаас хойш тасралтгүй ажиллаж байгаа. НЭМГ-ын Д.Энхтүвшин мэргэжилтэн биднийг чиглүүлэн, арга зүйгээр ханган ажилладаг. Энэ хүн сайн чиглүүлдэг учраас бид халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж, тасралтгүй ажиллаж байна. Өдөрт хамгийн багадаа 200-300 хүнээс, ихдээ 1000 орчим иргэнээс шинжилгээ авдаг.

-Халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн, яаж баримталж ажиллаж байна вэ?

-Хамгаалах хувцас хэрэгслээ өмсөх, тайлах, ойр орчноо, шинжилгээ авсан газраа ариутгах гэх мэт халдвар хамгааллын дэглэм, заавар, журмыг баримталж ажиллаж байна.

-Хүндрэл, бэрхшээл хэр тулгарч байна вэ?

-Замын түгжрэлээс шалтгаалаад хэвтрийн өвчтөн дээр удаж очих гэх мэт асуудал үүсдэг. Мөн өвлийн хүйтэнд машиндаа байрлаж ажиллаж байсан учраас заримдаа хоол унд идэх, хувцсаа солих зэрэгт асуудалтай байсан. Одоо дулаарч байгаа болохоор машиндаа байрлахад асуудал үүсэхгүй.

-Хэдэн цагаар ажиллаж байна вэ?

-Өглөө 08:30 цагаас цугладаг. Шөнө гэнэт дуудагдана гэх мэтээр янз бүр. Хааяа эрт буухдаа баярлана. Нэг өдөр ажиллаж, нэг өдөр амардаг. Гэхдээ амарч байгаа өдрөө дуудагдах тохиолдол бий. Тэр үед бэлэн байх ёстой.

-Гэрийнхэн нь хэрхэн хүлээн авч байна вэ?

-Анх бол айж, “Угаа, ариутга, тусдаа гарах уу” гэх мэтээр сүртэй хүлээж авсан. Сүүлдээ чухал ажил хийж байгааг маань ойлгож, ойр дотныхон, хамаатан садандаа магтаж ярих ч юмуу, хүндэлдэг болсон.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 8 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 9 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 10 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 11 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 12 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 34 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 40 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 2 цаг 40 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 2 цаг 45 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 2 цаг 46 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 2 цаг 48 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2 цаг 49 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 2 цаг 51 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2 цаг 52 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 4 цаг 49 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 4 цаг 50 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 4 цаг 53 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 4 цаг 55 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 4 цаг 57 мин Эрх мэдлээ урвуулан ашигласан хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүллээ 5 цаг 2 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top