x

С.Амарсайхан: Орон нутагт вакцинжуулалт Тавдугаар сараас эхэлнэ

Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинар төрийн ордны их танхимд өчигдөр боллоо.

Уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар оролцож, үг хэлж, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг дарга нарт энгэрийн тэмдэг үнэмлэх, батламжийг гардуулж өгөв.

Бүс нутгуудын онцлогт тохируулан Улсын онцгой комиссоос нөөц хуваарилах асуудлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Шадар сайд энэ үеэр онцлоод, КОВИД-ын цар тахалтай тэмцэх ажилд Засаг дарга нарын ажлын хариуцлага, хяналт  хурд, мэдрэмж дутагдаж байна хэмээлээ.

Тэрээр “Бүх зүйлийг Засгийн газарт, Улсын Онцгой комисст даатгаад суудаг байж таарахгүй. Халдвартай нь тогтоогдсон иргэдийг орон нутагтаа тусгаарлаж, хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг орон нутагтаа эмчлэх шаардлагатай байна. Үүний тулд аймаг, сумдын боловсон хүчнээ чадавхжуулах, эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой байдлын алба хаагчдыг аюул эрсдэлгүй нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч, иргэдийн шилжилт хөдөлгөөний асуудал буюу аймаг, хот хооронд зорчих хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг орон нутгийн удирдлагууд нөхцөл байдал, эрсдэлээ зөв тооцож, өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гарган, шаардлагатай зохицуулалтыг хийхийг үүрэг болгож байна” гэв.

Аймаг орон нутагт коронавирусийн эсрэг вакцинжуулалт Тавдугаар сараас эхэлнэ. Иймд орон нутаг дахь түргэн оношлуур, PCR шинжилгээний төхөөрөмжийн хүрэлцээ, нөөц бололцоогоо тодорхойлж, нэн шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргаж бэлтгэл ажлыг сайтар хангахыг Засаг дарга нарт даалгажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 10 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 11 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 12 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 13 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 14 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 36 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 42 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 2 цаг 42 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 2 цаг 47 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 2 цаг 48 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 2 цаг 49 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2 цаг 51 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 2 цаг 53 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2 цаг 54 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 4 цаг 50 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 4 цаг 52 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 4 цаг 55 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 4 цаг 57 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 4 цаг 58 мин Эрх мэдлээ урвуулан ашигласан хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүллээ 5 цаг 4 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг...
Top