Нийслэлийн иргэдийн өмнөөс шийдвэр гаргах түвшинд ажиллаж, тулгамдсан асуудлыг нь цаг алдахгүй шийдвэрлэх зорилгоор НИТХ-ын төлөөлөгчид ажилладаг. Гэтэл сүүлийн үед НИТХ-ын Тэргүүлэгчдийн ирц бүрэлдэхгүйн улмаас хуралдаж чадахаа больсон байна.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн Баасан гарагт буюу 3 дугаар сарын 9-нд зарлагдсан байсан бол ирц бүрдээгүйн улмаас хуралдаагүй. Уг хурлыг хойшлуулж өнөөдөр буюу 3 дугаар сарын 14-ний 10:00 цагт товлосон боловч өнөөдөр мөн л ирц бүрдээгүй учир тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Тэргүүлэгчдийн хурлаар:
-
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн талаарх мэдээлэл сонсох тухай,
-
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах асуудлын төслийг боловсруулах тухай,
-
Хотын дүрмийн төслийг боловсруулах тухай Ажлын хэсэг байгуулах тухай,
-
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай,
-
Хурлын ажлын албаны хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай,
-
Нийслэл Улаанбаатар хотын 360 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай,
-
Өргөө амаржих газрын ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай,
-
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн хурлын ээлжит бус хуралдаан зарлах тухай зэрэг олон асуудлыг хэлэлцэх ёстой байгаа юм



