Монгол Улсад коронавирусийн дархлаажуулалтын ажил өнгөрсөн Хоёрдугаар сарын 23-нд албан ёсоор эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 48265 иргэнээ вакцинжуулаад байна.
Тэгвэл MCS компани ОХУ-д үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг Спутник-V вакцины 10 мянган тунг өөрсдийн хөрөнгөөр худалдан авч оруулж иржээ.
Тус компани нь 10 мянган ажилтантай бөгөөд энэ сарын 9-ний өдрөөс ажилтнуудаа дархлаажуулах ажлыг эхлүүлжээ.