Дархан-Уул аймагт маргаашнаас авто тээврийн хөдөлгөөний түр журам мөрдөж Нийслэлээс ирэх автомашинийг нэвтрүүлэхгүй болсон талаар тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Энэ журам зөвхөн Улаанбаатар хотоос тус аймаг руу ирэх авто машинуудад хамаарна.
Нийслэлд вакцинжуулалт хийж дусах хүртэл нийслэлээс ирсэн иргэд, авто машинуудыг нэвтрүүлэхгүй байхаар болжээ.
Харин бусад аймаг, сумаас Дархан-Уул аймагт ирэх иргэд асуумж бөглөөд нэвтэрч болох аж.
Мөн уралдаан тэмцээн, нийтийг хамарсан үйл ажиллагааг энэ сарын 31-нийг хүртэл зохион байгуулахгүй байх шийдвэрлэжээ.
Гэхдээ тус аймагт маргаашнаас эхлэн хүүхдийн тоглооомын төвүүд, PC тоглоомын газруудыг нээх юм.