x

Дарханы зам засварын ажил ирэх 7 хоногоос эхэлнэ

Улаанбаатар-Дарханы чиглэлийн зам засвар, шинэчлэлийн ажил ирэх 7 хоногоос эхэлнэ. Ингэхдээ одоогийн замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж зохицуулахаар болжээ.

Азийн автозамын сүлжээний нэг хэсэг болох Улаанбаатар-Дарханы чиглэлийн 204 км автозамыг өргөтгөн шинэчлэх ажлыг 2019 оны 6 дугаар сараас эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл зам, барилгын ажил  дуусаагүй байгаа юм. Таван багцад хуваан засварлаж буй уг замын 1 дүгээр багцын ажлыг өнгөрсөн жил бүрэн дуусгасан. Одоо 3 болон 5 дугаар багцын ажил 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.

Тодруулбал, 3 дугаар багцын замаас 25 км-ийн цементэн бэхжүүлсэн суурийг өнгөрсөн онд хийж одоо хучилтын ажил үлдээд буйг энэ оны 6 дугаар сарын эцэст дуусгах аж. Мөн 5 дугаар багцын замын 15 км-т хатуу хучилт хийсэн. Ингэснээр 3 болон 5 дугаар багцын замын үлдсэн хэсгийг засаж барьснаар 7 дугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй, графикт хуваарийг батлаад буйг Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх засвар арчлалтын төслөөс мэдээлж байна.

Дарханы замын 3 болон 5 дугаар багцын ажлыг энэ оны Долдугаар сард багтаан дуусгах хуваарьтай байна.

Нийт замын гүйцэтгэл дутуу буюу хамгийн муу байгаа хэсэг нь 2 дугаар багцын Хар модтын давааны араас эхлээд Урьхан хүртэлх 45.5 км зам болон 4 дүгээр багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.8 км автозам юм. Энэ хоёр багц замын ажлыг гүйцэтгэж байсан БНХАУ-ын компани өнгөрсөн онд гэрээгээ цуцалсан. Ингэснээр ЗТХЯ-наас дахин тендэр зарлаад байна.

Шинээр зарлаж буй тендэрт ажиллах хүч болон техник хэрэгслийн 70-аас доошгүй хувийг дотоодоос бүрдүүлэх шаардлага тавьж буй аж. Энд дотоодын ААН, компаниудын дэмжиж, түншлэн ажиллахад бэлэн байгааг салбарын яам мэдэгдэж байна. Замын бүтээн байгуулалтын ажил цаг хугацааны хувьд шахуу, богино хугацаатай байгаа учир АХБ-тай хамтран тендэрийн бичиг баримтыг эргэн харж замын ажлыг хурдан гүйцэтгэх талаар ажиллаж байна. 

Эх сурвалж: montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 11 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 13 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 13 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 15 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 16 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 38 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 43 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 2 цаг 43 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 2 цаг 48 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 2 цаг 50 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 2 цаг 51 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2 цаг 53 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 2 цаг 54 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2 цаг 56 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 4 цаг 52 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 4 цаг 53 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 4 цаг 56 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 4 цаг 59 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 5 цаг 0 мин Эрх мэдлээ урвуулан ашигласан хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүллээ 5 цаг 5 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг...
Top