Хот хооронд зорчих хөдөлгөөнийг Гуравдугаар сарын 1-нээс нээж, шинжилгээ өгсөн иргэдийг чөлөөтэй нэвтрүүлж эхэлсэн билээ.
Тэгвэл, хөдөө орон нутаг руу явахаас бусад тохиолдолд иргэдээс 72 цагийн хүчинтэй ПСР-ын шинжилгээ нэхэхгүй болж байгаа тул иргэд, аж ахуйн нэгжүүдийн ажилтнууд ПСР-ын шинжилгээнд хамрагдах шаардлагагүй болсон гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.