x

ФОТО: Хүнсний худалдаа эрхлэгч ААН-үүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас хөл хорионы дэглэмийг сулруулж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүнтэй холбогдуулан УОК-оос Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоолыг тус тус үндэслэн УОК-ын даргын түр журам батлах тухай тушаал гарсан юм. Энэ шийдвэрийн хүрээнд НМХГ-аас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.

НМХГ-ын ХАБХААХХ-ийн Хүнсний чанар, стандартын улсын байцаагч Х.Чимгээ “Бүх нийтийн бэлэн байдлаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан УОК-оос гарсан түр журам, түүнийг дагалдан гарсан “Тусгай нөхцөл шаардлага”-ыг нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд хүргүүлээд байна. Есөн дүүргийн хэмжээнд  6700 орчим хүнсний худалдаа эрхлэгч аж ахуй нэгж, байгууллага, иргэн /ТҮЦ/ үйл ажиллагаа явуулж байгаа. Худалдаа, үйлчилгээний газрууд нь өдөр тутмын үйл ажиллагаанд халдвар хамгаалын дэглэмийг мөрдүүлэх, худалдааны танхим, лангуу тавиур, тасаг, павильон, худалдан авагчийн зорчих хэсэг, үйлчлүүлэх хэсэг, тооцооны цэг бүрт “QR” код байршуулж бүртгэл хийх, үйлчлүүлэгчдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхад чиглэсэн тэмдэг, тэмдэглэгээг хийх, агаар сэлгэлтийг тогтмол хийж хэвшүүлэх, мөн худалдааны газрын тусгай нөхцөл шаардлагыг хангаж ажиллах талаар зөвлөмж хүргүүлэн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар “Түр журам”, түүнийг дагалдан гарсан “Тусгай нөхцөл шаардлага”-ыг биелүүлэн, даган мөрдөж байгаа жишиг аж ахуй нэгжүүд олон бий. Тухайлбал, томоохон зах худалдааны төв, хүнсний  дэлгүүрүүд нь иргэд үйлчлүүлэгчдийн болон, ажилчдын аюулгүй байдлыг хангаж, халдваргүйжүүлэгч хаалга, ухаалаг халуун хэмжигч суурилуулан, хүн хоорондын зайг тэмдэглэгээгээр тодотгож өгсөн, QR код уншуулах дотоодын ажилтан томилж, түүнд хяналт тавих, үйлчилгээний газрууд кассын хэсэгт тусгаарлагч шилэн хаалт байршуулсан. Мөн лифтний товч, урсдаг шатны бариул, хаалга, үүдний бариул зэргийг хоёр цаг тутам ариутгаж цэвэрлэн, халдваргүйжүүлэлт хийж, шууд иргэдийн гарт хүрэх хүнсний бүтээгдэхүүнийг савлан борлуулж, халдвараас сэргийлэх зэргээр зөвлөн туслах үйлчилгээг дагаж мөрдөн ажиллаж байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 14 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 1 цаг 10 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 1 цаг 11 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 1 цаг 12 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 1 цаг 13 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 1 цаг 14 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 1 цаг 36 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 1 цаг 42 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 3 цаг 41 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 3 цаг 47 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 3 цаг 48 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 3 цаг 49 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 3 цаг 51 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 3 цаг 53 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 3 цаг 54 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 5 цаг 50 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 5 цаг 52 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 5 цаг 55 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 5 цаг 57 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 5 цаг 58 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг...
Top