x

Б.Бямбадорж: Даваа гаригт цаг авсан иргэдээ хүндэтгээд тэднээс шинжилгээ авна

Хот хоорондын хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор коронавирусийн шинжилгээ авах цэгүүдийн ачаалал нэмэгдсэн. Шинжилгээний цэгүүдэд цаашид авах арга хэмжээ, зохион байгуулалтын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын шуурхай Ажлын хэсэг хуралдлаа.

Энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Улаанбаатар хотын хэмжээнд голомтын болон харуулдан тандалтын үйл ажиллагаа цогцоороо явагдаж байна. Ердийн өдөр төвийн дүүрэгт шинжилгээний 15, захын дүүрэгт гурван цэг ажилладаг. Дүүргүүдийн хэмжээнд ПСР шинжилгээний таван лаборатори ажилладаг бөгөөд 15 цэг өдөрт 6930 шинжилгээ авах хүчин чадалтай. Ачаалалтай өдөрт төвийн цэгийг 22 цэг болгож нэмэгдүүлсэн. Ингэснээр нэгдүгээр түвшинд  9870 хүнд, хоёрдугаар түвшинд хүчин чадлыг хангалттай нэмэгдүүлээд 19110 хүнд шинжилгээ хийж байна. Бид олон улсад нэвтэрсэн мэдээллтийн технологийн менежмент ашиглаж байгаа. eruul.gerege.mn сайтаар тухайн сорьцыг хэзээ, хаана авсан, хэдэн цагт аль лабораторид хүргэсэн гэх мэт бүх мэдээллийг иргэд авах боломжтой болсон.

Даваа гаригт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа. Уг нь бол бүх нийтээрээ амрах өдөр. Гэвч долоо хоногийн өмнөөс иргэд цаг авч, 5560 хүн цаг авчихсан байна. Иймээс хэдий амралтын өдөр хэдий ч цаг авсан иргэдээ хүндэтгээд тэднээс шинжилгээ авна. Нэмж цаг авахгүй байхаар тохируулсан” гэв.

Мөн халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, амны хаалтаа зүүж, олон нийтийн газар аль болох очихгүй, олноороо цугласан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг уриаллаа. Түүнчлэн Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нийслэлийнхний эрүүл мэндийн төлөө унтах нойр, амрах цагийг умартан ажиллаж байгаа салбарынхаа бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа Өчигдөр 14 цаг 20 мин Улаанбурхан өвчний дэгдэлтээр 8648 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ Өчигдөр 14 цаг 19 мин Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн сонсгол Төрийн ордонд болно Өчигдөр 14 цаг 18 мин Монголын шинжлэх ухаанд гурван эрдэмтэн академич хэргэм хүртлээ Өчигдөр 14 цаг 17 мин Украин улс давхар иргэншлийг зөвшөөрч, хүн амзүйн хямралаас гарах алхам хийв Өчигдөр 14 цаг 16 мин Бизнесийн орчинд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн шинэ алхамууд хийгдэж байна Өчигдөр 14 цаг 15 мин БНСУ болон Монгол Улсын Хүний эрхийн комиссууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэж байна Өчигдөр 14 цаг 13 мин Монгол, Хятадын хил дамнасан төмөр замын төслийг урагшлуулах талаар хоёр тал санал нэгдлээ Өчигдөр 14 цаг 12 мин Монгол иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, борлуулах зэрэг гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байна Өчигдөр 14 цаг 11 мин АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Өчигдөр 10 цаг 51 мин “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна Өчигдөр 10 цаг 50 мин Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэг босч эхэллээ Өчигдөр 10 цаг 49 мин Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр 10 цаг 48 мин Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохиож байна Өчигдөр 10 цаг 46 мин Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх туршилттай танилцлаа Өчигдөр 10 цаг 46 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 болжээ Өчигдөр 10 цаг 45 мин Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 10 цаг 21 мин АНУ Иранд цохилт өгөх эсэхийг Дональд Трамп хоёр долоо хоногийн дотор шийднэ Өчигдөр 10 цаг 20 мин
iИх уншсан
Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа
Top