x

Нийгмийн даатгалын дэвтэр бүрэн цахимжлаа

Нийгмийн даатгалын ерөнхий газраас Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулж, цахим дэвтрийг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа. Үүний үр дүнд ажил олгогчийн санхүүгийн ажилтан, нийгмийн даатгалын байцаагч, ажилтны ажлын ачаалал буурч, нийгмийн даатгалын үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй үзүүлэхэд бодит нөлөө үзүүлж байгаа юм.

Даатгуулагч Та өөрийн цахим дэвтрээ Нийгмийн даатгал гар утасны аппликэйшн болон Даатгуулагчдад зориулсан вэбээс татаж авах, хэвлэн ашиглах, шаардлагатай тохиолдолд сошиал сүлжээ болон мэйлээр байгууллага, иргэн рүү илгээх боломжтой юм.

Түүнчлэн нийгмийн даатгалын цуврал шинэчлэлийн хүрээнд нийгмийн даатгалын байгууллага архивын үйлчилгээгээ бүрэн цахимжуулж дууссан байна. 

Тодруулбал, архивт хадгалагдаж байсан 1995-2005 оны хоорондох 1.1 сая ажил олгогч, 42.4 сая даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 12.8 сая хуудас цаасан тайлан, маягтыг  100 хувь цахимжуулж дууслаа. 1995 оноос хойш ажил олгогчид шимтгэл төлөлтийн тайлангаа нийгмийн даатгалын байгууллагад цаасан хэлбэрээр өгч эхэлсэн. Гэвч зөвхөн 2006 оноос хойших тайлан  цахим мэдээллийн санд байршсан байсан юм.

Тиймээс иргэд 1995-2005 онд ажиллаж, шимтгэл төлсөн мэдээллээ заавал өмнө ажиллаж байсан аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэс дээр өөрийн биеэр очиж авах, архиваас шүүлгэхэд цаг хугацаа зарцуулж, чирэгдэл учирдаг байсан юм. Ийнхүү архивыг бүрэн цахимжуулснаар иргэн, даатгуулагч архивын баримтаа чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдэж байгаагаас гадна өөрийн шимтгэл төлж ажилласан жил, цалин орлогын мэдээлэлдээ тулгуурлан тэтгэврийн тооцооллоо хийх, нийгмийн даатгалын цахим хяналт сайжрах нөхцөл бүрдэж байна.   

Сайн дурын даатгалыг бүрэн цахимжууллаа

Сайн дурын даатгалын цахим системийг нэвтрүүлсэнээр даатгуулагч шинээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шимтгэлийн төлбөрөө төлөхийн тулд заавал нийгмийн даатгалын хэлтэс, банкны салбар дээр дугаарлах шаардлагагүй боллоо.

Даатгуулагч “Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшн болон даатгуулагчид зориулсан вэбээр нэвтрэн дээрх үйлчилгээнүүдийг орон зай, цаг хугацааны хамааралгүй авч байна. 1066 даатгуулагч сайн дурын даатгалын цахим үйлчилгээг ашиглаж байна.

ЦАХИМ ДЭВТЭРТЭЙ БОЛСНЫ ДАВУУ ТАЛУУД

Иргэд, даатгуулагчдын хувьд:

  • Нийгмийн даатгалын үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран чирэгдэлгүй авах;

  • Дэвтрийн бичилт хийлгэн баталгаажуулахын тулд нийгмийн даатгалын хэлтэст биеэр очин, дугаарлан цаг хугацаа, зардал гаргах шаардлагагүй болсон;

  • Шинэ дэвтэр авах, хаясан үрэгдүүлсэн дэвтрийн лавлагаа авах, баталгаажуулахад цаг хугацаа шаардахгүй болсон;

  • Цахим үйлчилгээний олон суваг ашиглах (“нийгмийн даатгал” аппликейшн ашиглах, Хур систем буюу ТҮЦ машин, e-Mongolia систем зэрэг)-г ашиглах;

  • Даатгуулагч нь ажил олгогчийнхоо нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хянах, шимтгэлийн өр үүсгэж байгаа эсэхийг сар бүр харах.

Ажил олгогчдын хувьд:

  • Нийт 49 мянган ажил олгогчийн Нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр бичилт хийх,  дэвтэрт нийгмийн даатгалын байцаагчаар баталгаажуулалт хийлгэх шаардлагагүй болсноор цаг хугацааг хэмнэсэн, нягтлан бодогчдын ажлыг хөнгөвчилсөн;

  • Ажилтныг ажилд авсан, чөлөөлсөн тушаал шийдвэрийг нийгмийн даатгалын цахим системд бүртгэх, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтны тушаалыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хавсаргадаг болсноор тушаал шийдвэрийн бичигт хийгдэхгүй орхигдох, ажилтнаас заавал тушаал шаардах болон хуурамч тушаал нөхөж гаргах эрсдэлээс сэргийлэх боломж бүрдсэн.

Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн хувьд:

  • Нийгмийн даатгалын дэвтэр хэвлэхтэй холбоотой төсвийн зардлыг хэмнэх;

  • Нийгмийн даатгалын байцаагчийн 964.7 мянган албан журмын, 192 мянган сайн дурын, нийтдээ 1.2 сая даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтрийг сар бүр баталгаажуулах, бичилт хийх ажлыг хөнгөвчлөх, ажлын ачааллыг бууруулах;

  • Нийгмийн даатгалын байцаагч нийгмийн даатгалын ач холбогдлыг сурталчлах, нийгмийн даатгалын хуульд тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажил олгогч, даатгуулагчдад зөвлөгөө өгөх, шимтгэлийн өр авлагыг барагдуулах, өөрийгөө мэргэшүүлэх, суралцахад түлхүү анхаарах боломж бүрдэх;

  • Тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах зорилгоор хуурамч баримт бичиг бүрдүүлэх, нийгмийн даатгалын санд үүсэх эрсдэлээс хамгаалах.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 1 цаг 19 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 2 цаг 15 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 2 цаг 16 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 2 цаг 17 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 2 цаг 18 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 2 цаг 19 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 2 цаг 42 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 2 цаг 47 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 4 цаг 47 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 4 цаг 52 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 4 цаг 54 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 4 цаг 55 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 4 цаг 57 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 4 цаг 58 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 5 цаг 0 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 6 цаг 56 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 6 цаг 57 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 7 цаг 0 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 7 цаг 3 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 7 цаг 4 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top