Монгол Улсад 2020 оны байдлаар нийт хүн амын 1.650.0 мянга нь эмэгтэйчүүд байна. Тэдгээрийн 5.4 хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байгаа юм.
Харин нийт эмэгтэйчүүдийн 69 хувь нь хотод, 31 хувь орон нутагт амьдарч байна.
Мөн эдгээр эмэгтэйчүүдийн 54.4 хувь нь сонгуульдаа тогтмол идэвхтэй оролцдог аж.
Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76 бөгөөд 3 эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой. Харин 529.7 мянга нь ажил, хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тэдгээрийн сарын дундаж цалин 1135.8 мянган төгрөг байна.
Дашрамд, Монголд үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагуудын захирлуудын 36.7 хувь нь эмэгтэйчүүд байна.
Эх сурвалж: ҮСХ