Өнгөрсөн оны Аравдугаар сарын 1-ны өдөр "Circle K" дэлгүүрийн угаалгын өрөөний хогийн савнаас 1100 кг жинтэй дутуу төрсөн амьд нярайг олсон тухай мэдээлэл нийгмийг айдаст автуулсан билээ.
Тухайн үед хүүхдийг ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт эмчилж байсан ч биеийн байдал нь сайжрахгүй байсаар нас барсан юм.
Улмаар уг хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн Арваннэгдүгээр сарын 4-ны өдрөөс хүүхдээ хогийн саванд хаясан эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг
Тухайн үед хүүхдийн эх 21 настай байсан юм. Тэрээр "хүүхдээ амьд гэдгийг мэдээгүй тул хаясан" гэх тайлбарыг өгсөн байдаг. Харин талийгч хүүхдэд хогийн саванд хаяснаас үүдэн хүйгээр дамжин цусанд нь халдвар тархсан гэж мэдээлж байв.
Тэгвэл, Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулж, талийгаач хүүхдийн ээжид 18 жилийн ял төлөвлөжээ.