Хууль шүүхийн эрх мэдэл бүхий хүмүүс орон сууцанд цугларч архидан согтуурсан бичлэг олон нийтийн сүлжээгээр цагцагдсанаас хойш арав хоног өнгөрчээ. Энэ хугацаанд АТГ-ын комиссар ажлаасаа халагдаж, нэр бүхий шүүгч нарыг Шүүгчийн ёс зүйн хороо шалгаж эхэлсэн байна.
Харин өөрийгөө Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлд орон тоогоор ажилладаггүй, гэрээгээр хамтарч байсан өмгөөлөгч хэмээн мэдэгдсэн Б.Баасанцогт гэрээслэл бүхий утга агуулгатай бичиг үлдээгээд сураггүй алга болсон билээ. Түүнийг сураггүй болсноос нь хойш дөрөв хоногийн дараа зуслангийн байшиндаа согтуу байхыг нь цагдаагийн байгууллагын алба хаагчид олсон.
Б.Баасанцогтыг амиа хорлохыг завдсан хэргээр цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд уг асуудлаар өөрөөс нь тайлбар мэдүүлэг авсан, мөн бичлэгтэй холбоотой шалгалтын ажиллагаа ч үргэлжилж байгаа юм байна.