x

"Монгол цэрэг-Бүтээн байгуулалт" хөтөлбөр бодит үйл хэрэг болно гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штабын баярын хуралд оролцох үеэрээ Монгол цэргийн өдөр, баярын хуралд зориулсан мэндчилгээ дэвшүүллээ

МЭНДЧИЛГЭЭНД:

Монголчууд бидний бахархал, үлгэр дуурайл болсон бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, улс эх орныхоо аюулгүй байдлыг батлан хамгаалах ариун тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчид, тэдний гэр бүлийнхэнд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн түүхэн уламжлал, дайчин замнал болон албаа нэр төртэйгөөр хааж, эх орон ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн мянга мянган дайчдаараа би энэ өдөр машид бахархаж, хүндэтгэн ёсолж байна. Монголын цэргийн чадвар, оролцоог эх оронд нь төдийгүй өнөөдөр олон улсад ч үнэлж, энхийг сахиулах үйлст урьж оролцуулах болсон. Цэргийн алба, цэргийн үүрэг бол  иргэдээ эх оронч үзлээр цэнэглэж, бие бялдар, сэтгэл санааны чангарал, тэвчээр хатуужлыг суулгадаг эх ундарга, голомт нь байж ирсэн.

Өнөөдөр ч гэсэн энэ зорилго  хэвээр байсаар байгааг санаж залуучуудыг цэргийн алба заавал хаалгах, цэргийн алба хааж байх үедээ эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцон, мэргэжлийн чадвар дадал суух, үр шимийг нь хүртэн хуримтлалтай болох боломж нөхцөлийг бий болгох, хангах тал дээр миний бие онцгой анхаарч төсөл санаачлан хэрэгжүүлж байна. “Монгол цэрэг-бүтээн байгуулалтад” төсөл тун удахгүй бодит үйлс болон хэрэгжих болно.

Эх оронч үзэл үгүй бол хэдэн сая цэрэг байгаад ч, хамгийн хүчирхэг зэвсэг техниктэй байгаад ч нэмэргүй. Эх оронч үзэл үгүй бол улсын хөгжил цэцэглэл ч үгүй. Эх оронч үзэл үгүй бол хэний төлөө, юуны төлөө зүтгэх, тэмцэх, хамгаалахаа мэдэхгүй хүмүүсийн цуглуулга л болно.

Миний гэх газар нутаг, миний гэх ард түмэнтэй байж тэднийхээ төлөө амиа ч өгөхөөс буцахгүй байх нь хүн хэмээгдэхийн утга учир, амин сүнс байдаг. Тийм учраас цэргийн алба хааж эх оронч үзэл, тэсвэр хатуужлаар цэнэглэгдэх нь Монгол Улс өнөд оршихын, дэвжин дээшлэхийн, амгалан оршихын угтвар нөхцөл байх юм.

Монгол цэргийн өдөр цэргийн албан хаагчдынхаа ажиллах, алба хаах орчин, нийгмийн хамгааллын талаар ярихгүй өнгөрч боломгүй. Та бүхэн бол төрийн тусгай албан хаагчид. Миний бие Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд төрийн тусгай албан хаагчдын эрх зүйн баталгааг хангах, ахуй орчин, амьдралыг   сайжруулахын төлөө санаачилгатай ажиллаж, бодит үр дүнд хүрэхийг чиглэлээ болгон ажиллаж байгаагаа дашрамд дуулгая.

Монгол Улсын батлан хамгаалах бодлогыг боловсронгуй болгох, цаг үеийн шаардлагад нийцүүлэн сайжруулах тал дээр Улсын Их Хурал, Засгийн газартай нягт хамтран ажиллаж, Зэвсэгт  хүчний  бие  бүрэлдэхүүний    ур чадварыг    дээшлүүлэх, мэргэжлийн өндөр бэлтгэлтэй, шинжлэх ухаан, технологийн дэвшил, инновацийг   зэвсэглэл, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн чадварлаг хүчин болгохыг цэргийн бодлогын тэргүүн зорилт гэж үзэж байна.

Олон улсын харилцаанд эрс өөрчлөлтүүд гарч, олон төвтэй, ашиг сонирхлын гүнзгий зөрчилтэй болж байгаа нь дэлхийн энх тайван, улс орнуудын аюулгүй байдлыг хэврэгшүүлж буй бодит нөхцөл, чиг хандлагыг бид анзаарахгүй үлдэж болохгүй. Монгол Улс аюулгүй байдлаа улс төр-дипломатын аргаар хангах зарчмыг эн тэргүүнд баримтлахаа Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогодоо тунхаглан зарласан. Гэхдээ энэ нь батлан хамгаалах зардлаа боломжит хэмжээгээр нэмэгдүүлж, орчин цагийн зэвсэглэл, технологи арга зүй бүхий чадварлаг зэвсэгт хүчинтэй   байх   асуудалд харшлахгүй юм.

Батлан хамгаалах салбарыг хөгжүүлэх, гадаад улс орнуудтай цэргийн итгэлцэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн аливаа санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжин, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлж, энхийг сахиулах ажиллагааны оролцоогоо хадгалах нь Монгол төрийн цэргийн бодлогын зорилт байх болно.

Эрхэм генерал, офицерууд, цэрэг дайчид аа!

Та бүхэнд  Монгол цэргийн өдрийн мэндийг дахин дэвшүүлье.

Эх орон, ард түмэндээ өргөсөн тангараг, өгсөн сэтгэлээ үргэлж санаж, хайрлаж яваарай.

Монгол Улсын төлөө хамтдаа зүтгэе. Мөнх тэнгэр биднийг ивээг” гэжээ. 

Эх сурвалж: PRESIDENT.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 17 цаг 33 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 17 цаг 34 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 17 цаг 36 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 17 цаг 37 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 17 цаг 38 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 17 цаг 39 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 17 цаг 40 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 17 цаг 42 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 17 цаг 44 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 19 цаг 44 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 19 цаг 45 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 19 цаг 50 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 19 цаг 51 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 19 цаг 52 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 19 цаг 54 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 20 цаг 27 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 20 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 20 цаг 31 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 22 цаг 1 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 22 цаг 1 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top