x

Хүүхдийн автобусны аюулгүй ажиллагааг сайтар хангахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Хотын дарага Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.

Тухайлбал, хоёрдугаар сарын 23-наас үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн аж ахуйн нэгжүүдэд арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг хотын дарга сануулсан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зургаан хэлтэс тус бүр нэг дүүргийг хариуцан худалдаа, үйлчилгээний газруудад 2021.02.22-ны өдрөөс хяналт тавин ажиллаж худалдааны 2,429, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 911, ахуйн үйлчилгээний 840, авто засвар үйлчилгээний 279, бусад 243, нийт 4,702 аж ахуйн нэгж байгууллагад түр журам, тусгай нөхцөл шаардлагыг хүргүүлж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.

Өнөөдрийн хуралдаанд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг эхлүүлэх бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцуулсан юм.

Тэрээр “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна. Одоогоор 12 сургууль дээр шинжилгээ авах цэг ажиллаж байгаа. Тэдгээр сургуульд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай.

Мөн автобусны бэлэн байдлыг хангах ажлыг Нийтийн тээврийн үйлчилгээний газар болон Тээврийн цагдаагийн газартай хамтран зохион байгуулж байна” гэлээ.

Харин Хотын дарга Д.Сумъяабазар “Хүүхдийн боловсролын асуудал сэтгэл зовоож байна. Манай улсын хувьд танхимын сургалтыг хоёр жилийн хугацаанд алдчихлаа. Тиймээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангаарай. Хүүхдийн автобусны аюулгүй ажиллагааг сайтар зохион  байгуулаарай. Сургууль, цэцэрлэгийн асуудалд онцгой анхаараарай” гэлээ.

Мөн шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийт байгууллагуудын удирдлагууд “Коронавируст халдвар (КОВИД-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-тай нийцүүлэн харьяа нутаг дэвсгэрийн онцпогтой уялдуулж шаардлагатай заавар, зөвлөмжийг боловсруулж мөрдөх, сурталчлан таниулах, хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангах, төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, алба хаагчдын 50 хүртэл хувийг цахимаар ажиллахаар хуваарь, төлөвлөгөө гарган хүний бөөгнөрөл үүсгэхээс урьдчилан сэргийлж ажиллах.

Мөн нутгийн захиргааны нийт байгууллагууд дүрмээр хүлээсэн үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээ хүссэн иргэн, аж ахуйн нэгжийг халдвар хамгааллын дэглэм, түр дүрэм журмыг хангуулж ажиллах зэрэг үүрэг даалгавар өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 2 цаг 20 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 3 цаг 16 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 3 цаг 17 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 3 цаг 18 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 3 цаг 19 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 3 цаг 20 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 3 цаг 42 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 3 цаг 48 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 5 цаг 48 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 5 цаг 53 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 5 цаг 54 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 5 цаг 55 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 5 цаг 57 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 5 цаг 59 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 6 цаг 0 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 7 цаг 57 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 7 цаг 58 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 8 цаг 1 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 8 цаг 3 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 8 цаг 4 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top