ХӨСҮТ-өөс сүүлийн нэг хоногт улсын хэмжээнд хийсэн коронавирусын шинжилгээний хариуг танилцуулав.
Шинжилгээний дүнд 35 хүнд халдвар илэрсний 33 нь дотоодын халдвар, хоёр тохиолдол Истанбул-Улаанбаатарын нислэгээр ирсэн зорчигчдын дундаас илэрчээ. Дотоодын 33 тохиолдлоос 7 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын явцад батлагдсан тохиолдлуудын хавьтлаас илэрсэн байна. Мөн 25 хүн нь өмнөх голомтын хавьтлууд, үлдсэн нэг хүний халдвар авсан хавьтлыг тогтоохоор ажиллаж байна гэв.
Сүүлийн 24 цагт 33 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Халдварын нийт тохиолдлын тоо 2,866 бүртгэгдсэнээс 2,183 буюу 76 хувь нь эдгэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар 668 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал нь маш хүнд 1, хүнд 7 хүн байгаа гэв.