x

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г зохион байгуулахад оролцсон эмч, эмнэлгийн ажилчдын урамшууллыг шийдвэрлэв

Нийслэлд 2021 оны Хоёр дугаар сарын 11-23-ны хооронд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан билээ.

Энэхүү ажлыг Эрүүл мэнд, Цагдаа, Онцгой байдал, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналт зэрэг байгууллага Улсын онцгой комиссын удирдлага дор өргөн хүрээнд зохион байгуулсан юм.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахад голлох үүргийг гүйцэтгэж ажилласан эмнэлгийн удирдлагуудтай Эрүүл мэндийн сайд С.Энхболд цахимаар холбогдон талархаж буйгаа илэрхийлэв. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс Монгол улсын төр томоохон нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулах өндөр чадамжтай гэдгийг харуулсан үйл явдал нь Нэг хаалга-Нэг шинжилгээ нэгдсэн арга хэмжээ боллоо.

Энэ ажилд Эрүүл мэндийн салбарынхан манлайлан оролцож, хамгийн чухал үүргийг гүйцэтгэн ажиллаж чадсанд салбарын сайдын хувьд баярлаж, талархаж буйгаа хэлье. 1900 гаруй эмч, эмнэлгийн албан хаагч 24 цагаар 12 хоногийн турш шинжилгээ авах ажилд дайчлагдаж 500 гаруй мянган шинжилгээг хийж, хариуг нь гарган ажилласан нь Монгол улсад COVID-19-ийн эсрэг вакцинжуулах ажлыг эхүүлэх үндсэн суурь болж чадав.

Өчигдөр вакцинжуулалт эхэлж, эрүүл мэндийн салбарын эмч, албан хаагч нар энэ өдрүүдэд вакцинжуулалтанд хамрагдаж байна. 12 хоногийн турш хичээж ажилласан Эрүүл мэндийн салбарын эмч, албан хаагчдынхаа илүү цаг, урамшууллыг өнөөдөр мөн шийдвэрлэсэн гэдгээ та бүхэнд хэлэхдээ таатай байна. Эрүүл мэндийн салбарын эмч, албан хаагчид хариуцлагатай ажлыг амжилтай зохион байгуулж чадсан гэдгийг дахин тодотгож баярлалаа гэдэг үгийг дахин дахин хэлэхийг хүсч байна гэж цахим уулзалтын үед үг хэлэхдээ онцолж байсан юм.



Цахим уулзалтанд оролцсон Нийслэлийн эрүүл мэндийн газар болон дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд Нэг хаалга-Нэг шинжилгээ арга хэмжээний үед хуримтлуулсан туршлагаа хуваалцаж, цаашид ажиллах арга барилаа танилцуулав. Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хувьд COVID-19-ийг илрүүлэх шинжилгээний лоборатори хэвийн ажиллах нөхцөлд бүрдэж, тогтмол шинжилгээг цаашид авахад хүндрэл гарахгүй болсон гэдгийг онцолж байсан юм.

Цахим уулзалтын үед Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг салбарын удирдлагатай ойр ойрхон цахим уулзалтыг хийж шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Цаашид эрүүл мэндийн яамны удирдлага салбарын албан хаагчдаа сонсож, шийдвэртээ тусган ажиллана гэдгийг цохон тэмдэглэв.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд дүүргийн эмнэлгийн удирдлагуудтай цахимаар уулзсаны дараа нэгдсэн эмнэлгийн удирдлагатай холбогдож Нэг хаалга-Нэг шинжилгээ нэгдсэн арга хэмжээний талаар санал солилцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 3 цаг 30 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 4 цаг 26 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 4 цаг 27 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 4 цаг 28 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 4 цаг 29 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 4 цаг 30 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 4 цаг 52 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 4 цаг 58 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 6 цаг 58 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 7 цаг 3 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 7 цаг 4 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 7 цаг 5 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 7 цаг 7 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 7 цаг 9 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 7 цаг 10 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 9 цаг 7 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 9 цаг 8 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 9 цаг 11 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 9 цаг 13 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 9 цаг 14 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top