x

Прокурор Ц.Насанбатад албан шаардлага хүргүүлжээ

Нью-Йоркийн шүүх гэх хэрэг нь анхнаасаа захиалгатай гүтгэлэг болох тухай яригдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат саяхан Насанбат: С.Батболд нарын хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа гаднын зургаан орны шүүхэд зэрэг явагдаж байгаа” нэртэй ярилцлага өгчээ. Энэ ярилцлагатай холбогдуулан С.Батболдын хуульч дараах тайлбар, няцаалтыг өгсөн байна.

С.Батболдын өмгөөлөгч Х.Жаргалсайхан энэхүү албан мэдэгдэлдээ “Төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг прокурорын байгууллага, олон нийтийн итгэлийг хүлээдэг хуульч мэргэжлийн нэр хүндийг ашиглаж хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр хууль тогтоомж, прокурорын ёс зүйн хэм хэмжээг илтэд зөрчсөн, үндэслэлгүй мэдээллийг нийтэд тараалаа.

Ц.Насанбат Та Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд нэн чухал байр суурийг эзэлдэг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, журмыг гажуудуулсан үйл ажиллагаа явуулж байгаа тань шүүхэд нэхэмжлэлийг бусдын өмнөөс хууль зөрчиж дураараа гаргасан, мөн нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт бичгүүдэд “маш нууц” гэсэн тэмдэг даран шүүх ажиллагааг хаалттай, нууц байдалд оруулж, үүнийгээ ашиглан нийгэмд үл ойлгогдох нөхцөл байдлыг бий болгосноор эхэлсэн.

Бид эл шударга ёсонд үл нийцэх, хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд хүсэлт, гомдол гаргасны үр дүнд мэргэжлийн шинжээч ажиллаж, Таны шүүхэд гарган өгсөн нэхэмжлэл, баримт бичгүүдийг төрийн “маш нууц” зэрэглэлийн баримт бичиг биш болохыг тогтоосон байдаг.

Гэтэл Та ярилцлагадаа өөрийн хууль бус үйл ажиллагаагаа далдалж тухайн баримт бичгүүдийг хөндлөнгийн хэн нэгэн шүүхэд гаргаж өгсөн юм шиг, түүнийг нь мэргэжлийн шинжээч төрийн нууц эсэхийг нь тогтоож, нээлттэй болгосон мэтээр нийтэд учирлаж, төрийн нууц биш гэсэн дүгнэлт гарсан учраас олон нийтэд хандан мэдээлэл хийж байна гэсэн байна. Ингэхдээ мөн л хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, аль ч улсын шүүхээс гэм буруутай асуудлыг тогтоогоогүй, бүр энэ талаар хэлэлцээ ч үгүй байхад хууль зөрчсөн гэм буруутай мэтээр зориудаар гүтгэсэн байна” гэх утга бүхий албан мэдэгдэл гаргажээ.

Түүнчлэн Ц.Насанбат прокурорыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлогоо зогсоохыг албан ёсоор шаардаж байна гэв.

Дашрамд дурдахад, Ц.Насанбат прокурор нь Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмч бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Оюу толгой” газруудын нэрийг барьж Сү.Батболдтой холбоотойгоор ямар нэгэн гомдол гаргаагүй байхад нь дээрх байгууллагууд гомдол гаргасан мэтээр хуурамч албан бичгийг үйлдэж Нью-Йоркийн шүүх рүү анх явуулсан хууль бус хэрэгт ороогдоод байгаа билээ.

Прокурор Ц.Насанбат нь хуулийг удаа дараа зөрчиж, хууль хяналтын байгууллагын ёс зүйн хэм хэмжээгээ илэрхий зөрчиж, ингэхдээ Монгол Улсын Засгийн газрын нэрийг барьсан нь ноцтой үйлдэл бөгөөд энэхүү хууль бус үйлдлээ зогсоохыг зохих газруудаас албан ёсоор шаардаж эхлэв.

Ц.Насанбат прокурор нь төрийн хууль хяналтын байгууллагын албан тушаалаар түрий барьж, Монгол Улсын үндэсний хууль тогтоомж нийтэд тэгш үйлчлэх эрхийг ноцтойгоор зөрчиж, шүүхээр тогтоогдоогүй, зохиомол асуудлаар ярилцлага гаргаж, нийтэд худал мэдээлэл тараасан тул прокурорын ёс зүйн хэм хэмжээгээ зөрчсөн гэх үндэслэлээр холбогдох журмын дагуу шалгагдаж болзошгүй болжээ.

Б.Анхмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 4 цаг 55 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 5 цаг 51 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 5 цаг 52 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 5 цаг 53 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 5 цаг 54 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 5 цаг 55 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 6 цаг 17 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 6 цаг 23 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 8 цаг 23 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 8 цаг 28 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 8 цаг 29 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 8 цаг 30 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 8 цаг 32 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 8 цаг 34 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 8 цаг 35 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 10 цаг 32 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 10 цаг 33 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 10 цаг 36 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 10 цаг 38 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 10 цаг 39 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top