x

Д.Сумъяабазар: Цаашид Улаанбаатар хотын хэмжээнд хатуу хөл хорио тогтоохгүй

Хотын дарга, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар нийслэл хот Бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, авсан арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. 

Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хэмжээнд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Юуны түрүүнд тэвчээртэйгээр 12 хоногийн хугацаанд хөл хорионд орж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдсан Нийслэлчүүддээ баярлалаа.

Мөн Дүүргийн онцгой комиссынхондоо баярлалаа. Өдөр шөнөгүй, нойр хоолоо умартан ажилласан бүх төрийн албан хаагчдадаа баярлалаа. Зөвхөн нийслэлийн төр захиргааны байгууллагын 15 мянга орчим алба хаагч гурван ээлжээр бэлэн байдалд ажилласан. Үндсэндээ хангалт зохион байгуулалт хэрэгжилтийг зохицуулах чиг үүрэгтэйгээр бид ажилласан. 

“Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд 2021 оны 02-р сарын 08-10-нд нийт 808 байгууллагын 62,646 төрийн албан хаагч, ажилтныг шинжилгээнд хамруулсан. 2021 оны 02.11 нээс 02.13-ны өдрийн хооронд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг есөн дүүрэгт зэрэг эхлүүлж нийт 109,068 хүнийг  хамруулаад байна. Үүний 67,003 нь явуулын багаар, 42,065 нь шинжилгээний суурин цэгээр хийгдсэн байна. 

Тодруулбал, нийт хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 442 мянга 303 өрхийг шинжилгээнд хамруулсан. Үүний 287 мянга гаруй нь явуулын багаар, 155 мянга нь суурин шинжилгээний цэгээр хийгдлээ.  

Шинжилгээг авах үйл явцад нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор 7279 эмч, эмнэлгийн ажилтан, 5849 бусад албан хаагч, нийт 13128 албан хаагч ажилласан. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаа, төрийн албан хаагчдыг халдвар илрүүлэх шинжилгээ ажиллагааны хүрээнд нийт 504 мянган иргэнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулаад байна”  гэлээ.  

Харин энэхүү  шинжилгээг зохион байгуулсны дүнд ард иргэдийн дунд байсан 126 тохиолдлыг илрүүлж, өнөөдрийн байдлаар 549 хүн тусгаарлалтад байна. Мөн коронавирусийн халдварын 33 голомтыг  илрүүлжээ. 

ДҮҮРЭГ БҮРД 2-3 ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГ АЖИЛЛАНА

Түүнчлэн өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрд 2-3 цэг байгуулж, коронавирусийн шинжилгээ авна.

Шинжилгээний төвүүдийн байршил:  

Баянгол:

-20-р сургууль

-13-р сургууль

Баянзүрх: 

-69-р сургууль /Шавь цогцолбор/ 

-48-р сургууль 

-84-р сургууль 

Сонгинохайрхан: 

-62-р сургууль

-36-р сургууль

-67-р сургууль

Сүхбаатар:

-3-р сургууль

-58-р сургууль

Хан-Уул: 

-18-р сургууль

-34-р сургууль

Чингэлтэй: 

-39-р сургууль

-50-р сургууль

Багануур:

-Халдвартын тасаг

-Нийгмийн эрүүл мэндийн төв

Налайх:

-Амбулаторийн хуучин байр

Багахангай:

-Эрүүл мэндийн төв зэрэг  цэгүүдэд  зайлшгүй шаардлагатай (буяны ажил, эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөө орон нутагт явах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэх мэт) тохиолдолд холбогдох баримт бичиг, зөвшөөрлийг үндэслэн шинжилгээ өгөх  боломжтой юм. 

Иргэд eruul.gerege.mn сайтаас урьдчилан цаг авч, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрийн ойролцоо цэгүүдэд үйлчлүүлнэ.  

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” дүүргүүдэд хийгдсэн байдал:  

Сонгинохайрхан: 86540

Баянгол: 67645

Чингэлтэй 42023

Сүхбаатар: 41103

Хан-Уул: 69093

Баянзүрх 117836

Налайх: 10013

Багануур: 6831

Багахангай 1219 өрхийг хамруулжээ. 

Нийслэлд  тогтоосон хатуу хөл  хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь  хэвийн ажиллаж эхэлсэн. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан,  аж ахуйн нэгжүүд дагаж мөрдөх нийтлэг журам, түр журмыг мөрдөж ажиллахыг Хотын дарга хэллээ. Мөн цаашид Улаанбаатар хотын хэмжээнд хатуу хөл хорио  тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаагаа Хотын дарга хэллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 4 цаг 57 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 5 цаг 53 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 5 цаг 54 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 5 цаг 55 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 5 цаг 56 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 5 цаг 57 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 6 цаг 19 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 6 цаг 25 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 8 цаг 24 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 8 цаг 30 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 8 цаг 31 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 8 цаг 32 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 8 цаг 34 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 8 цаг 36 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 8 цаг 37 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 10 цаг 33 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 10 цаг 35 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 10 цаг 38 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 10 цаг 40 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 10 цаг 41 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top