Засгийн газрийн ээлжит хуралдаан 08:00 цагт Төрийн ордонд эхэллээ.
Хуралдаанаар их, дээд сургууль, ЕБС, МСҮТ-ийн танхимын хичээлийг эхлүүлэх товын талаар хэлэлцэж байна.
Өнөөдрийн хуралдаанаар ЕБС-ийн хичээлийг гуравдугаар сарын 10-наас эхлүүлэх эсэх талаар нухацтай хэлэлцэж байна.
Харин их, дээд сургууль болон МСҮТ-ийн танхимын хичээлийг Дөрөвдүгээр сараас эхлүүлэх тухай яригдаж байгаа аж.