x

ХУДАЛ: Вакцин хийнэ гэдэг чинь хүний дархлалын системийг сөнөөнө гэсэн үг

Сэтгүүлч Б.Отгон өөрийн цахим хуудсаараа олон улсын тоймч Ш.Гантулгын ярилцлагын хэсгээс “Вакцин хийнэ гэдэг чинь хүний дархлалын системийг сөнөөнө гэсэн үг” гээд байр суурийг нь хуваалцжээ.

Уг постыг 2800 хүн хуваалцаж, 1000 хүн коммент бичиж, 2900 хүн хуваалцаад байна. (2021 оны 2-р сарын 17-ны 22:31 цагийн байдлаар)

Тэрхүү постод дурдсан, олон улсын тоймч Ш.Гантулгын яриаг нягталлаа.

-Ямар ч шинжлэх ухааны судалгаа хийгдээгүй туршилтын вакциныг хүн төрөлхтөнд толгой дараалан хийх гэж байна.

Factcheck:

Цар тахлын үед мэргэжлийн байгууллагаас албан ёсны мэдээлэл авах нь чухал. Тиймээс бид Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн вакцины талаарх мэдээллээс энд нягтлан хүргэж байгаа юм.

Коронавирусийн эсрэг 60 гаруй вакцин клиникийн туршилтад явагдаж байгаа бол 170 вакцин туршилтын өмнөх шатанд байна. ДЭМБ одоогоор АНУ-ын эм үйлдвэрлэгч Pfizer, Германы BioNTech компани хамтран бүтээсэн Pfizer/BioNTech болон Их Британи-Шведийн AstraZeneca компани, Оксфордын их сургуультай хамтран бүтээсэн AstraZeneca вакцинд албан ёсоор зөвшөөрөл олгоод байна.

Эдгээр вакцин нь 90-ээс дээш хувийн үр дүнтэй байгаа талаар мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн 78 улсад 176 сая тун вакцин хийсэн буюу өдөрт 6 сая хүнийг вакцинжуулж байна. Израйль улс иргэдийнхээ  75 хувийг вакцинжуулснаар COVID-19-ийн халдварын шинэ тохиолдол 53 хувь буурч, эмнэлэгт хэвтэх хүний тоо 39 хувь буураад байна.

Вакцин хийлгэсэн хүн хийлгээгүй хүнээс 4 дахин илүү өвчинд автдаг гэдгийг эрдэмтэд тогтоочихсон байгаа.

Factcheck:

COVID-19-ийн эсрэг вакциныг ДЭМБ анх 2020 оны арванхоёрдугаар сард баталгаажуулж, зөвшөөрсөн. Тиймээс ийм тооцоолол гаргах хэмжээний судалгаа хийх боломж, цаг хугацаа шинжлэх ухааны хувьд байх боломжгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна. Гаднын эх сурвалжуудад ч ийм судалгааны талаар мэдээлэл гараагүй байгаа юм. Тиймээс баталгаатай мэдээлэл гэж үзэх боломжгүй юм.

-Нэмээд хэлэхэд Билл Гейтс нэг үйл ажиллагааг санхүүжүүлсэн. Энэ бол 2009 онд Гренланд арал дээр баахан нас барсан хүмүүсийн шарилыг онгичиж тэр хүмүүсийн шарилнаас дээж авсан байгаа юм. Дээж авах шалтаан нь юу юм гэвэл одоо дэлхийн түүхэнд хамгийн олон хүнд халдварлаж, хамгийн олон хүнийг өвчлүүлээд , хамгийн олон хүний аминд хүрсэн нэг халдварт өвчин байдаг. Энэ бол дэлхийн 1-р дайны дараахан болсон Спанка гэдэг нэртэй томуу маягийн өвчин байгаа. Яг энэ короновирусстай төстэй. Тэр өвчнөөр бол 50 сая гаруй хүн өвчилж, бараг 10 сая гаруй хүн ч бол нас барсан байдаг. Бараг дэлхийн дайнаас бол илүү олон хүн нас барсан шүү дээ. Тэгтэл тэр хүмүүсийг оршуулсан Гренданд арлыг яагаад сонгосон бэ гэвэл Гренданд арал бол мөнхийн цэвдэг байдаг. Тэнд оршуулсан бараг 300 гаруй хүнийг булшийг эргэж ухаад Спанкагийн  вирусс хадгалагдаж үлдсэн нэг эмэгтэйн шарилыг  Берлин хотын Шаррити эмнэлэг рүү аваад явсан гэдэг. Тэр чинь бас Билл Гейтсийн санхүүжүүлсэн төсөл байхгүй юу. Тэгэхээр энэ бүхэн бол зориудаар зохион байгуулсан зүйл гэдэг нь тодорхой.

Factcheck:

Дэлхий дээр одоогоор Спанка гэдэг томуу маягийн өвчин бүртгэгдээгүй байна. Харин Дэлхийн I дайны дараа гэснээс нь үзвэл тухайн үед Испани ханиад буюу 1918 оны томуу дэгдэж байжээ. Уг томуугаар 500 сая хүн өвчилж, 50 сая хүн нас барсан гэсэн мэдээлэл Халдварт өвчин хянах, сэргийлэх төвийн санд байна.

-Вакцин хийнэ гэдэг чинь хүний дархлалын системийг сөнөөнө гэсэн үг-

Монголын засгийн газарт өөрийн бодол хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд явах юм бол жишээлбэл Хятад улсын вакцин хамгийн хямд үнэтэй, Хятадын вакцинаар Монголчуудыг толгой дараалан тарих ёстой болж байна шүү дээ. Тэгэхээр бол Монгол хүн болгоны ДНК маш аюултай өвчний ДНК-ийн дараалал үлдэнэ гэдэг нь тодорхой. Тэгэхээр бид энэ тал дээр  маш болгоомжтой анхааралтай байх хэрэгтэй гэдэжг нь харагдана.

Factcheck:

COVID-19-ийн вакцин нь тухайн хүний ДНХ-ийг өөрчлөхгүй гэдгийг эрдэмтэд тайлбарласан байна. Энэ тухай эргэлзээ төрүүлсэн мэдээллийг 2020 оны арванхоёрдугаар сарын 11-нд AFP нягталжээ.

Уламжлалт вакцин нь суларсан вирусийг бага хэмжээгээр тарьж, антиген гэж нэрлэгддэг зарим уургийг таньдаг болгохын тулд бие махбодийг сургадаг бөгөөд ингэснээр жинхэнэ вирустэй таарвал довтлоход бэлэн болгох зарчимтай гэж энгийнээр тайлбарлаж болно. Pfizer, BioNTech компаниудын бүтээсэн вакцин нь вирусийн удмын (генийн) материал болох мэдээллийн Рибонуклейн хүчил(мРНХ)-ийг агуулсан био бүтээгдэхүүн бөгөөд мРНХ нь биед ормогцоо биеийн эсүүдэд нэвтрэн вирусийн сэртэнгийн уураг хэмээх чухал уургийг кодлон үүсгэж, улмаар дархлаа тогтолцоонд таниулах замаар дархлаа тогтоодог зарчимтай байна.

Харин хүний ДНХ-д ямар нэгэн өөрчлөлт үзүүлдэггүйг Чилийн их сургуулийн, халдварт өвчнөөр мэргэшсэн профессор Жаннетт Дабанч Пенья тайлбарлахдаа “Энэ нь зарим уургийг илэрхийлэх зориулалттай тул бидний бие махбод тэдрээгийг тодорхойлж, шаардлагатай хамгаалалтыг бий болгодог. Вирус ийм л байдаг. Харин бидний генийн мэдээллийг удирдах боломжгүй” гэжээ.Түүнээс гадна генетикийн кодыг коронавирусийн уураг руу шилжүүлэх үйл явц нь ДНХ байрладаг эсийн цөмд биш харин цитоплазмд явагддаг болохыг Аргентины Кюйогийн туршилтын анагаах ухаан, биологийн хүрээлэнгийн судлаач Мария Виктория Санчес нэмж хэлсэн байсныг бид өмнө нягталсан мэдээлэлдээ мөн хүргэж байсан билээ.

Коронавирусийн халдварын энэ үед аливаа мэдээллийг нягталж байх нь чухал байгааг бид сануулсаар байгаа. Ялангуяа, мэргэжлийн байгууллагаас мэдээллийг авахыг зөвлөж байна.

Эх сурвалж: factcheck.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 4 цаг 52 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 5 цаг 48 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 5 цаг 49 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 5 цаг 50 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 5 цаг 51 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 5 цаг 52 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 6 цаг 14 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 6 цаг 20 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 8 цаг 19 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 8 цаг 25 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 8 цаг 26 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 8 цаг 27 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 8 цаг 29 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 8 цаг 31 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 8 цаг 32 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 10 цаг 28 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 10 цаг 30 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 10 цаг 33 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 10 цаг 35 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 10 цаг 36 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top