Монгол улс Ковид-19-ийн эсрэг цар тахлын эсрэг дөрвөн төрлийн вакцин оруулж ирж хүн амынхаа 60 гаруй хувийг дархлаажуулахаар төлөвлөсөн байгаа.
Өнөөдөр өглөө БНЭУ-аас бэлэглэсэн 150 мянган тун буюу 75 мянган хүнийг вакцинжуулах Оксфордын АстраЗенека вакцин Улаанбаатарт ирээд байна.
Мөн өнөө орой Бээжин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Хятад улсаас хандивлаж буй 300 мянган тун Verocell вакциныг тээвэрлэн авчирна.
БНХАУ нь өөрийн улсад хөгжүүлэн үйлдвэрлэсэн вакциныг хөгжиж буй 53 оронд буцалтгүй тусламжаар нийлүүлэхээ илэрхийлсэн бөгөөд одоогоор 20 гаруй улсад экспортлож байна. БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн Verocell вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгох асуудлыг ДЭМБ судалж байна.
Монгол улсын ЭМЯ-ны харьяа Хүний эмийн зөвлөл энэхүү вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг олгоод байгаа ажээ.
Вакцин тээвэрлэсэн тусгай үүргийн онгоц өнөө орой 23:00 цагт Улаанбаатарт газардана.