ХӨСҮТ-өөс коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн нэг хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний дүнг танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Сүүлийн 24 цагт 44.018 хүнд шинжилгээ хийж, халдварын 52 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Дээрх 52 тохиолдлын 24 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр илэрчээ. Энэ 24 тохиолдлын 15 нь анхны, 9 нь эдгээрийн хавьтлууд халдварт өртсөн байна. Үлдсэн нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна гэв.
"Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 10 хоногийн хугацаанд нийт 78 халдварын тохиолдлыг илрүүлжээ. 78 тохиолдлоос 41 нь анхны батлагдсан тохиолдол, 37 нь эдгээрийн ойрын хавьтал байна.
Шинээр бүртгэгдсэн буюу батлагдсан тохиолдлуудын байршил:
- БГД-ийн 22, 23, 3, 5, 9 12, 25 дугаар хороо
- БЗД-ийн 26 дугаар хороо
- СБД-ийн 18, 3 дугаар хороо
- СХД-ийн 6, 7, 18, 31, 39, 26 дүгээр хороо
- ХУД-ийн 2, 4, 9, 21, 19, 4 дүгээр хороо
- ЧД-ийн 2, 6, 12, 19 дугаар хороонд тус тус бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2493 болу, үүнээс 1864 нь эдгэрчээ. Сүүлийн 24 цагт 18 хүн эдгэрч гэртээ гарсан байна. Эмчилгээнд байгаа 759 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 5, хүндэвтэр 83, хөнгөн хэлбэртэй 669 хүн байна.