УОК-оос нийслэлд тогтоосон хөл хориог 2021 оны Хоёрдугаар сарын 23-наас сулруулж, үйлчилгээний байгууллагуудаа 95 хувьтай нээх болсон тухай мэдээллээ.
Мөн Автотээврийн үндэсний төвөөс Хоёрдугаар сарын 23-наас хот хорондын хөдөлгөөнийг нээхэд бэлэн хэмээн мэдээлж байсан ч УОК-оос Гуравдугаар сарын 1-нийг хүртэл нээхгүй гэдгийг мэдэгдэв.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Өмнө нь хөдөө орон нутаг руу явж чадаагүй байсан иргэд PCR шинжилгээ өгөөд явсан байгаа. Онцгой тохиолдолд буюу ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээг өгүүлээд, маршрутын дагуу хяналт тавьж явуулах ажил зохицуулагдаж байгаа. Хяналтгүйгээр орон нутаг явна гэсэн ойлголт байхгүй" гэв.
Харин халдвар тархаагүй бүс буюу орон нутаг дотроо зорчих хөдөлгөөнийг тухайн орон нутгийн удирдлагууд өөрсдөө зохицуулах аж.