x

С.Амарсайхан: Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын бодлого шийдвэр үргэлжлэн хэрэгжинэ

УОК-оос нийслэлд тогтоосон хөл хориог 2021 оны Хоёрдугаар сарын 23-наас сулруулж, үйлчилгээний байгууллагуудаа 95 хувьтай нээх болсон тухай мэдээллээ.

Мөн коронавируст халдварын тархалтын түвшинг тогтоож, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журам бэлэн болсныг мэдээллээ. 

Шадар сайд С.Амарсайхан "УОК-оос цар тахлын үеийн зохион байгуулалт бодлого шийдлийг гаргаж, шаардлагатай арга хэмжээг авч байна. Монгол Улсын засгийн газар эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа эрчимжүүлэх ажлыг халдвар хамгааллын дэглэмээ сахин зэрэг явуулах байр суурьтай байгаа. Энэ хүрээнд 12 хоногийн хугацаанд "Нэг өрх-нэг иргэн" PCR шинжилгээг зохион байгуулж байна. Бидний гурван үе шаттай авч хэрэгжүүлэх арга хэмжээний эхний хэсэг. Харьцангуй үр дүнтэй зохион байгуулагдаж байгаа.

Мөн иргэдээ вакцинжуулах ажлын бэлтгэлийн хангаж байна. Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс вакцинжуулалтын ажил эхэлнэ.

Хоёрдугаар сарын 23-наас ажил, амьдралын хэвийн горимд шилжих буюу ААН-үүдийн 95 хувийн үйл ажиллагааг эхлүүлэх, тэдгээртэй холбоотой дэглэм, журмыг бэлэн болголоо.

Энэ хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын бодлого шийдвэр үргэлжлэн хэрэгжинэ. ААН-үүдийн 95 хувийн үйл ажиллагаагааг хэвийн явуулна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн түвшинд шилжүүлж байгаа. Хэвийн горимд шилжиж байгаатай холбогдуулан цар тахлын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журмыг боловсруулсан. Ингэснээр онцгой комиссын байгууллагууд шат, шатандаа ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх болон уялдаа холбоо сайтай, тодорхой дүрэм журмыг мөрдөж ажиллана. Журмыг боловсруулахад 13 чиглэлийн 86 байгууллага оролцлоо.

Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар гурван зэрэглэлд ангилж байна.

Тухайлбал, төрийн байгууллагууд аль зэрэглэлд байх, хязгаарлах үйл ажиллагааг ч тодорхой болгосон.

Дөрөвдүгээр түвшин буюу улаан: Энэ нь бидний өнөөдрийн байгаа хөл хорионы зэрэглэлийн түвшин.

Гуравдугаар түвшин буюу  шар: Халдвар голомтот тархалттай.

Хоёрдугаар түвшин буюу шар: Зөөвөрлөгдсөн буюу алаг цоог тархалттай. Хоёрдугаар сарын 23-наас бид шар түвшин рүү орно. Ингэснээр зарим халдвар голомтолсон газар хэсэгчилсэн хязгаарлалт хийнэ. Үүнээс бусад тохиолдолд ААН, хуулийн этгээдийн үйл ажиллагаа хэвийн явагдана.

Түвшин бүрт ААН, байгууллагын баримталж ажиллах зарчмыг тодорхой зааж өгсөн байгаа. УОК болон эрүүл мэндийн байгууллагаас халдварын тархалт эрсдэлийн үнэлгээнд суурилан түвшинг зарлана. Энэ үед түвшинд заасны дагуу үйл ажиллагаа явуулах юм. Иргэн, ААН-үүдийг хариуцлагажуулж байна. Бүгд хичээж ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллана" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 6 цаг 26 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 7 цаг 22 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 7 цаг 23 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 7 цаг 24 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 7 цаг 25 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 7 цаг 26 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 7 цаг 48 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 7 цаг 54 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 9 цаг 53 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 9 цаг 59 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 10 цаг 0 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 10 цаг 1 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 10 цаг 3 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 10 цаг 5 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10 цаг 6 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 12 цаг 2 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 12 цаг 4 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 12 цаг 7 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 12 цаг 9 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 12 цаг 10 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top