УОК-оос нийслэлд тогтоосон хөл хориог 2021 оны хоёрдугаар сарын 23-наас сулруулж, үйлчилгээний байгууллагуудаа 95 хувьтай нээх болсон тухай мэдээллээ.
Дараах 5 салбар харин үйл ажиллагаагаа нээх боломжгүй юм.
Үйл ажиллагаа нээгдэхгүй салбаруудад:
-
Уралдаан тэмцээн,
-
Өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа,
-
Аялал зугаалга /гэр бүлээс бусад/,
-
Диско баар,
-
Цахим тоглоом, хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг нээхгүйгээр шийдвэрлэсэн байна.
Учир нь Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн шар түвшинд шилжинэ.
Аж ахуйн нэгж, үйлчилгээний газрууд шар түвшинд хориглох заалтад хамаараагүй бол үйл ажиллагаагаа нээж болох юм.
Иймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаандаа халдвар хамгааллын журмыг сайтар мөрдөж, ариутгал халдваргүйжүүлэлтээ сайн хийж, хариуцлагатай ажиллах нь нэн чухал юм.




