x

Д.Сумъяабазар: Бие даасан эдийн засагтай, авлигалгүй Улаанбаатар хотыг бий болгохын төлөө ажиллана

Нийслэлийн Засаг даргын Зөвлөл өнөөдөр хуралдлаа.

Тус хуралд Монгол Улсын Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг  НИТХ-ын төлөөлөгч, тус хуулийн ажлын хэсгийн ахлагч Р.Дагва танилцуулав.

1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн”, 2 дахь хэсэгт “Монгол Улсын нийслэлийн эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Их хурал Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан. Үүнээс хойш 26 жил нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг уг хуулиар зохицуулж иржээ.

Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагадаа “Улаанбаатар хотод үйлчилж буй хууль тогтоомж нь өөр хоорондоо уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан зэрэг зөрчил бий болсон.  Мөн нийслэл хотын эдийн засаг, нийгмийн амьдралын онцлогт тохирсон эрх зүйн зохицуулалтгүйгээр явж ирсэн. Эдийн засаг, санхүүгийн асуудлаа бие даан шийдвэрлэх эрх зүйн боломж зарим талаараа хязгаарлагдмал зэрэг олон асуудал бий. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулах шаардлагатай байна” гэлээ.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн бүтэц, зүйл заалтын 50-иас дээш хувьд нь өөрчлөлт орж байгааг харгалзан Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулах юм байна.

Уг хуулийн төсөл нь нийтлэг үндэслэл, нийслэл хотын чиг үүрэг, нийслэл хотын эдийн засаг, санхүүгийн үндэс, нийслэл хотын удирдлагын тогтолцоо, нийслэл хотын удирдлагаас бусад этгээдтэй харилцах харилцаа, нийслэл хотын дагуул хот, хаяа тосгон, бусад гэсэн долоон бүлгээс бүрдэх юм байна.  

Тухайлбал, Нэгдүгээр бүлэгт тухайн хуулийн үйлчлэх хүрээ, хэрэглэх хууль тогтоомж, нийслэл хотын зохион байгуулалтын үндэс нь нийслэл хотын онцлогтой холбоотой байхаар тусгах аж.

Мөн нийслэл хот ба бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хоорондын харилцааны үндсийг энэ бүлгээр зохицуулах юм байна. Энэ хуулиар нийслэл хотын эдэлбэр газар, бүсчлэлтэй холбоотой харилцааг Газрын тухай хууль, бусад хуультай уялдуулан нарийвчлан зохицуулж, эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийвэрлэх бодит чадвартай байх үндсийг тусгах аж.

Түүнчлэн нийслэл хот өмчтэй байхаар хуульд нарийвчлан тусгана гэлээ.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, НИТХ-ын онцлог бүрэн эрхийг хуулиар тодорхойлж өгөх бөгөөд Хотын ерөнхий менежерт хотын зарим эрхийг шилжүүлэх аж. Хуулийн төсөл батлагдсанаар нийслэл хот, түүний удирдлагын эрх зүйн орчин боловсронгуй болж, хууль хэрэглээний болоод зохион байгуулалт, удирдлагын хувьд нэг мөр, ойлгомжтой болохоос гадна Үндсэн хуулийн үзэл баримтлалтай бүрэн нийцэх бөгөөд хууль хоорондын уялдаа хангагдана хэмээн үзэж байгаа аж.  

Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод цаашид хууль, засаглал, эдийн засгийн хувьд реформ хийж, санхүү, эдийн засгийн бие даасан, орчин үеийн шаардлагад нийцсэн өнгө төрхтэй, авлигалгүй Улаанбаатар хотыг бий болгохын төлөө ажиллана” гэдгээ хэллээ.

Тэрээр Монгол Улсын Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Улмаар уг хуулийн төсөлд Зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж, мөн хариуцсан салбарын чиглэлээр хуулийн төсөлд санал өгөх ажлыг эрчимжүүлэхэд анхаарч холбогдох хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэхийг Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва болон Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 6 цаг 29 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 7 цаг 25 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 7 цаг 26 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 7 цаг 27 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 7 цаг 28 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 7 цаг 29 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 7 цаг 51 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 7 цаг 57 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 9 цаг 56 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 10 цаг 2 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 10 цаг 3 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 10 цаг 4 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 10 цаг 6 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 10 цаг 8 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10 цаг 9 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 12 цаг 5 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 12 цаг 7 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 12 цаг 10 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 12 цаг 12 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 12 цаг 13 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top